Нийгэм мэдээ
МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж тэтгэлэг авдаг байжээ

Боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжилт, 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалтын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа тулгамдаж буй асуудал, зарим зөрчлийн талаар мэдээлэл өгсөн.
Тодруулбал, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв (МСҮТ)-д тогтсон зөрчлмийн талаар "БШУЯ-наас МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдийн тоог цэгцлээд байна. Энд 4,000-7,000 хүүхдийн хий тоо гарч, их, дээд сургууль, ЕБС-д суралцаж буй хүүхдүүдийн регистрийн дугаарыг ашиглаж 200,000 төгрөг авдаг тогтолцоо байсан.
Өнгөрсөн жилийн хавар 200,000 төгрөгийн тэтгэлэг олгоход 4,800 хүүхэд илүү гарч, 7 тэрбум төгрөг авах эрсдэл байсан. Гэтэл үүнээс өмнөх жилүүдэд тухайн сургуульд сураагүй хүний регистрийн дугаарыг ашиглаж, татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон дансан дээр бичдэг байжээ. Ийм байдлаар хувьсах зардал авдаг байсан тогтолцоог халж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн" гэлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэлгийг эзэнд нь шууд өгдөггүй тул гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байна. Иймхэн юм зохицуулж чаддаггүй хүмүүс ажиллахаар гайхах юм
Хэдхэн хүүхдийн тоонд будилдаг тэнэг гарууд вэ? Бүр 4800 -аар илүү байхдаа яахав дээ.