Филиппинд байгаа Т.Бадамжунайг, энэ долоо хоногт авчрахаар ажиллаж байна

Засгийн газрын авлигын эсрэг "5Ш"-ийн "Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг авчрахаар Филиппин рүү ниссэн гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан билээ.
Тодруулбал, түүний сургийг Филиппинээс гаргасан бөгөөд АТМ-аас мөнгө авч байхад Филиппиний хууль хяналтынхан илрүүлж, улмаар байршлыг нь тогтоон манай хууль хяналтынханд ирүүлсэн гэгдээд байсан юм.
Тэгвэл Филиппин байгаа түүнийг одоогоор саатуулаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногт эх оронд нь авчрахаар ажиллаж эхэлжээ.
Т.Бадамжунайн хувьд: 2018 оны шинэ жилийн өмнөхөн эх орноосоо нууцаар явчихсан. Түүнээс хойш Монголдоо ирэлгүй тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тухайн үед онгоц, ядаж галт тэргээр бус “УАЗ-469” машинд суугаад Замын-Үүдээр гарсан гэдэг. Ийм мэдээлэл гарч байв. Гэхдээ “...Т.Бадамжунай яагаад эх орноосоо явах болсон бэ” гэдэгт өнөөг хүртэл ямар нэг тодорхой тайлбар байдаггүй.
Ямартай ч түүний нэр газрын наймааны асуудлаар хардалт дагуулдаг. Мөн хөдөө аж ахуйн сангийн мөнгөтэй холбоотой гэх нь ч бий. Түүнчлэн хил гарахынхаа өмнө өөрийн байрлаж байсан "Твин тауэр"-тээ их хэмжээний мөнгө авлигад авч байгаад хуулийнханд гардуулсан гэх барим тавим мэдээлэл ч дуулддаг билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анхны "шувуухай" болж түүхэнд нэрээ мөнхлөх нь
Булганых биш ш дээ.
Архангайн....Булганых кккк
Архангай
Ми.Энхболд данжаадын шээс нь одоо гоожиж байгаа даа.
Миеэ Энхболд баларчээ. Хая аа эрлийзүүд айн.
Шувуухайг бариад ирэхэд тавиад явуулах АВЛИГАЧИН шүүгч манайд байгаа шүү. 10 жилийн ял авах байсан баярцогтыг л ялаас мулталчихсан авлигачин шүүгч манайд олон байна.
Би энд байна. Эрээний ТҮЦ-нд бохь ширхэглэж сууна. Филлипинд очоогүй.
Баривчилсан гж албаны хүмүүс мдэгдсэн шү
Elbeg geed gamingiin ur mongol d gai bolj yabna barij ir asem erdenetiig buleglel baiguulj tonoson hulgaich
ХУЛГАЙЧИД ХУЛГАЙЧАА БАРИХ ЭСЭХИЙГ ОДОО ХАРЪЯ
Онигоо.онигоо.Гэхдээ яаж ийгээд л намын нөхөд нь ялаас цэвэрхээн мулталчихан биз.
Энэ мэдээг оруулсан П.Урнаа гдг сэтгүүлч уаан цайм Бадамжунайтан буюу МАНАН-гийн хамсаатан цээжээрээ хамгаалагч юм бна. Албны эх сурвалж Бадамжунайг дайчлан баривчилсан ба өнөөдөр Сөүл-УБ-н нислэгээр 10:55-д газардана гэж бна даа. Ийм П.Урнаа мэтийн бөгс долоогч нар л авилгын эсрэг шударга ёсны тэмцэлд саад болж бгаа юм даа.