УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарыг Л.Оюун-Эрдэнийн шүүр шүүрдэж дөнгөх үү

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2023.04.04/ "Эрдэнэс Монгол" ХХК-д ажилласан. Энэ үеэрээ "Шүүр" ажиллагааны хүрээнд Х.Бадамсүрэн, Н.Багабанди нарыг хэзээ чөлөөлөх эсэх асуултад "энэ сарын 10-ны хяналт шалгалтын дараа тодорхой болно" хэмээсэн юм.

Н.Багабандийн хувьд 2009-2012 он хүртэл, 2016 оноос өнөөг хүртэл "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. МАН засаглах бүрийд "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож ирсэн. Нийт арав гаруй жил Оюутолгой ТУЗ-д заларч байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн Оюутолгой төсөлд монголыг төлөөлж орсон нь улсын эрх ашиг, бусад асуудалд даацтай нөлөөлөл үзүүлнэ гэсэн хүлээлт байв. Гэвч ТУЗ дээрх түүний оролцоо асар битүү явж ирсэн бөгөөд чөлөөлөгдөх асуудал нь хөндөгдөх бүрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр "аргалуулж"ирсэн гэгддэг.

Х.Бадамсүрэнгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийг зургаан жил удирдаж байгаад 2022 оны наймдугаар сарын 31-нд "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн даргаар томилогдсон. 1955 онд төрсөн Х.Бадамсүрэн өдгөө 67 настай. Тэтгэврийн насыг хэдийнэ давсан ч тэр амраагүй. Зэсийн группийг хөл дээр нь босгох үүргийг авсан байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ

Энэ Эрхэм Ерөнхийлөгч Хүрэлсүх маань бүх юмны дарга юм уу, бүхий л болох болохгүй хүмүүсийг аргалж л хауццдаа авахын. Эрчим хүчний зохицуулагч хорооны 70 нас нилээд гарсан Тлейхан даргыг хорооны зөвлөх бас дээр нь Ерөнхийлөгчийн зөвлөх. Чөлөөлөөд явуулал даа хөгшчүүдээ.

Зочин
Зочин

Хэрэгтэй юмандаа ашиглах ёстой энэ хүмүүсийг

наран
наран
Reply to  Зочин

Бидний үр хүүхдийн ирээдүйг булаасан шимнусууд.

Зочин
Зочин

Залуусын боломжийг булаасан хөгшин хувалзнууд далд ороосой билээ

Зочин
Зочин

Шуналтай хувалзууд юмаа, нээрээ.

Зочин
Зочин

Ийм өлөн новшнуудыг

Зочин
Зочин

Tetgevrin uvgunuud ulun n duusahgui edni ulung darah gevel mongol hoosorno bh da

Иргэн
Иргэн

Бадамсүрэн хэрэгтэй...

АРД
АРД

Энэ шимэгчдийг аль эрт гэрт нь суулгахгүй үлийгээ хийгээд байлгаад байдаг юм бол? Үхсэн илийний хэрэгтэй юманд ашиглах?

Зочин
Зочин

Тэтгэвэрийн гэхээс илүүтэй хулгай луйварыг дунд насныхан, залуус бүүр чулаан цайм хийж байгаа юм биш үү. Туршлагатай эрхэмүүдээ ад үзэлгүйгээр хэрэгтэй суудалд нь тайван амгалан ажлы нь хийлгэ. Харин луяварчин хулдгайч, гаднаас муухай бүхнийг сурч ирж буй адгийн хүмүүсийг хөгжин залуу гэлтгүй шоронд хий.Нам, нНас хүйсээр нь бүү алагчил

том хулгайчид
том хулгайчид

Намдаа их мөнгө олж өгдөг том хулгайчид. тиймээс хэн яаж ч чадахгүй. түүнээс бус төрд нэг их хэрэггүй байхоо. ямар сайндаа улсынхаа нэрийг бодохгүй солонгосчуудаас гуйсаар байгаад охиноо тэтгэлэгээр сургасан гээ биздээ. орчуулагч нь өмнөөс нь маш их ичсэн гэсэн.

зочин
зочин

73 настай багабанди мундаг ажиллаж байгаа байхаа

Уншигч
Уншигч

Шүүр нь дөнгөөсэй билээ.

Зочин
Зочин

Энэ хоёроос гадна бүх төрийн өмчит компанийн захирлууд нь сонгон шалгаруулалтгүй томилогдсон тул шүүрдэгдэх ёстой. Дүрэмдээ бол бүгд л сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Доод ажилтнуудаасаа хэдэн хүн ха лаад л аймаар шүүрдчихлээ гэж худлаа пиар хийнэ дээ

Зочин
Зочин

Бадамсүрэн бол манайдаа байтугай дэлхийд өрсөлдө х чадвартай өндөр түвшний мэрэгжилтэн шүү !
Багабанди бол хуучны л нэг марксист л даа, одоо хэм жээ нь ч, хугацаа нь ч болоо биздээ !

Холбоотой мэдээ

Back to top button