Улс төрийн мэдээ

“БЗС-д ₮100 сая эргэн төлөгдсөн ч учрах эрсдэл 2.7 дахин нэмэгдсэн”

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.05/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл өгөв.

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухааны салбарт үр өгөөж өгөх ЗГ-ын тогтоол баталсан талаар мэдээлсэн. Үүний дараа сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Сэтгүүлч Боловсролын зээлийн сангаас зээл авч, суралцсан хүмүүсийн нэрсийг зарласны дараа эргэн төлөлт нэмэгдсэн эсэх, чанаргүй зээлдэгчдийн асуудлыг АТГ-т өгч шалгуулах эсэхийг тодрууллаа.

Асуултад Л.Энх-Амгалан сайд “Гэрээний үүргээ биелүүлээгүй 231 хүн байгаа. Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа. Өмнө нь энэ хүрээнд 10 тэрбум төгрөгийн хохирол учрах эрсдэлтэй гэж тооцоолж байсан. Одоо 27 тэрбум болж нэмэгдсэн. Үүсэж болох энэ эрсдэлийг байхгүй болгох чиглэлд хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана.

Нэрс зарласнаас хойш 100 гаруй сая төгрөгийн зээл Боловсролын зээлийн санд эргэн төлөгдсөн.

Баасан гарагийн 11.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэдээлэл ил тод болохоор эрсдэл нэмэгдэнэ ч гэх шиг.

Зочин
Зочин

Зээл авагсад зээлээ төлж дараагийн сурах хүсэлтэй хүүхдүүдэд боломж олгоо хугацаа хэтэрсэн бол алданг тооц дандаа сайд дарга гишүүдийн үр хүүхдүүд бсан эргэн төлөх түмэн боломжтой шээснүүд бналээшд

Холбоотой мэдээ

Back to top button