УЛС ТӨРУлс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.06.14/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг танилцуулав.

Ерөнхий сайдын зүгээс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг бий болгосон билээ. Тэгвэл уг агентлагийн даргын албан тушаалд Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан В.Энхбаатарыг томиллоо.

Тэрбээр,

  • 1994 онд ШУТИС
  • 2006 онд МУИС
  • 2015 онд Их Британи Умард Ирландын Лондон Метрополитан их сургуулийг төгсжээ.

В.Энхбаатар нь эдийн засагч, олон улсын худалдааны мэргэжилтнээр мэргэшсэн, магистрын зэрэгтэй ажээ.

Тэрбээр

  • 2002-2004 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2004-2006 онд Европын холбооны төслийн зохицуулагч
  • 2007 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн
  • 2007-2009 онд Монгол даатгал
  • 2009-2011 онд НҮБ-ын бичил даатгал төсөлд зохицуулагч
  • 2011-2012 онд Соёмбо даатгал
  • 2016-оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button