ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

1500 зочид чуулах Монголын эдийн засгийн чуулган маргааш эхэлнэ

Манай улсад энэ сарын 9-10-ны өдрүүдэд Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж бана. Тус чуулга уулзалтыг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж буй.

Энэ жилийн хувьд хоёр өдрийн турш зургаан байршилд 1500 зочид, төлөөлөгч чуулах ажээ. Тодруулбал,

  • Монгол Улсын Төрийн ордон
  • Чингис хааны музей
  • Шангри-Ла Улаанбаатар
  • Улсын драмын эрдмийн театр
  • Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг зэрэг байршилд чуулах юм байна.

Тэгвэл тус чуулганд,

  • Төр засгийн төлөөлөл - 300
  • Гадаадын зочид, төлөөлөгчид - 500
  • Хувийн хэвшлийн төлөөлөл - 300
  • Төрийн бус байгууллага, Эрдэм шинжилгээний байгууллага, Мэргэжлийн холбоодын төлөөлөл - 400 зочин байх ажээ.

Жил бүр өөр өөр онцлог уриатайгаар зохион байгуулдаг эл чуулга арга хэмжээ нь энэ жилийг Монголд зочлох жилийн хүрээнд "Welcome to Mongolia" уриан дор зохион байгуулж байгаа юм.

  • 2022 - Шинэ сэргэлт
  • 2018 - Хүчээ нэгтгэе
  • 2016 - Сургамж, сорилт, шийдэл
  • 2015 - Итгэлцэл
  • 2014 - Монголд үйлдвэрлэв
  • 2013 - Монгол бренд
  • 2012 - Эдийн засгийн хөгжил
  • 2011 - Хөгжилд хамтдаа
  • 2010 - Бид хамтдаа чадна гэх уриатайгаар зохион байгуулж байжээ.

2022 онд болсон чуулга уулзалтаар дөрвөн нэгдсэн, 12 салбар хуралдаан хийсэн бөгөөд нийт 1605 хүн оролцсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жорлонгийн урсаж ирсэн баас шээс үнэрлээд ….

Холбоотой мэдээ

Back to top button