Нийгэм мэдээ

Вокзал орчим болон төмөр зам дагуух газруудыг халдаргүйжүүллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн хэд хоног  үргэлжлэн орсон борооны улмаас  үер усны аюул  нүүрлэж халдварт өвчин гарах эрсдэл үүссэн.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабын даргын тушаалаар Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх хоорондын зам, өртөө зөрлөгүүдийн галт тэрэг хүлээн авч явуулах зам, зорчигчийн тавцан, вокзалын орчимд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг өнөөдөр хийж гүйцэтгэлээ.

Уг ажилд Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн галын галт тэрэг, галын машиныг дайчилж, тус ангийн гал сөнөөгчид оролцлоо. Мөн Тээврийн хяналтын алба, ЦХОБА-ны байцаагч нар болон УБТЗ-ын Эрүүл ахуй хяналтын хэлтсийн лабораторийн эрхлэгч, Төв эмнэлгийн халдваргүйжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг удирдаж, хяналт тавьж ажиллав.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button