Нийгэм мэдээ
80 тэнэмэл иргэнийг "Шижир" амралтын газар хоёр сар байлгана

Баянзүрх дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх арга хэмжээ өрнөж байна.

Энэхүү арга хэмжээг эхлүүлж 200 гаруй тэнэмэл иргэдийг цуглуулан усанд оруулж, хувцсыг нь сольсон. Үүнд шаардлагатай хувцас, ариун цэврийн хэрэгслээр дэмжсэн 11, 14, 16, 22, 23, 40 дугаар хорооны Засаг дарга, албан хаагч нар тусалсан.

Эдгээр 200 гаруй иргэнээс 80 иргэнийг сонгож арга хэмжээний хоёрдугаар шатанд хамруулж, 60 хоногийн хугацаанд “Шижир” амралтын газар байрлуулан сэтгэл зүйн сургалтад хамруулж, ажлын байранд жуулчлах, гэр бүлтэй нь эргэн нийлүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой буянтай ажил хийж байгаа юм байна даа. Ажлын их амжилт хүье
санаачилсан дэмжсэн хүмүүс албаныханд талархая. яахав дээ болж л бна.хүн болж төрөөд эх орон улс засаг захиргаа сайхан сэтгэлт хүмүүсээс дэмжлэг аваад
Гарзандаа гарсан мөнгө үү ясын цайтал ажил хийлгээд мөнгөөр нь хэрэгтэй юмыг нь бэлд. Арчаагүй залхуудаа ингэж хүний хүч хөлсийг сорж яваа юм.
Хоёрын хооронд төрийн албан хаагч байснаас дээр юм биш үү
Bayrlalaaa
Гавъяа байгуулсан хүмүүс юм.жирийн иргэдээ ажилласных төлөө татвараар шагнах
Ажилгүй тэнэмэл арчаагүй байх нь халамжлуулах эрхтэй.бүгдийг нь амруулж өөртөө ажилах нь хэрэггүй гэдгийг ойлгуулах ардчилсан арга хэмжээ юм
Xairan mongo
Нийтэд тустай ажил хийлгээч, зүгээр л хооллож, хувцаслаад бэлэнчлэх сэтгэлгээг дэмжээд бх юм..төсөв хөрөнгө нь хаанаас гарч бгаа бол доо.улс чинь хоосроод бхад бас татвар төлөгч нарыг мөлжөөд бх уу
Буянтай сайхан ажил з/б байгаа хүмүүст талархаж бн.хэдэн хүн ч болов зөв замаар сайн сайхан амьдраад явбал аятайюу. Хүмүүсийн ад үзээд байдаг 80-90-ээд оноос өмнөх хүмүүст"архины хамааралтай" хүн гэж байгаагүй ганц нэг уудаг хүнээ тал талаас нь дэмжээд засаж залруулаад,ажил төрөлтэй нь аваад үлддэг сайхан нийгэм сайхан хамт олон гэж байлаа."Баянзүрх нэг зүрх"уриатай энэ сайхан дүүрэг хамт олон хувь хүмүүст сайн сайхан бүхний дээдийг ерөөе.
Ингэж яадаг байна аа. Гар хөлтэй л бол өөрсдөө ажил хийгээд амьдрах боломж зөндөө байна. Ээлжийн амралтаараа ч амралт сувилалд явж чадахгүй байхад, зорилгогүй архичдыг амралтанд амраах гэж. Сайхан юмоо. Хэнд хэрэгтэй гэж ийм юм хийдэг байна аа!?
Ингэж яадаг байна аа. Гар хөлтэй л бол өөрсдөө ажил хийгээд амьдрах боломж зөндөө байна. Ээлжийн амралтаараа ч амралт сувилалд явж чадахгүй байхад, зорилгогүй архичдыг амралтанд амраах гэж. Сайхан юмоо. Хэнд хэрэгтэй гэж ийм юм хийдэг байна аа!?