Нийгэм мэдээ
Наймдугаар сарын 1-нээс халуун ус таслах байршлуудтай танилцаарай

2023 оны наймдугаар сарын 1-15-ны хооронд дулааны төв шугамд засвар хийх гэж байгааг "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.
Засварын үеэр 155 хос метр шугам, таслах хаалт солих, дулааны шугамын худгийн хавтан таг, дам нурууг сэргээх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
14 хоног үргэлжлэх засварын ажлын үеэр дараах байршлуудад халуун ус хязгаарлах юм байна.
- 220 мянгат
- Хүүхдийн 100
- Цирк
- ШУТСО
- Япон элчин
- ГХЯ
- Баянгол зочид буудал
- Улсын Драмын Эрдмийн Театр орчим
- Төв шуудан
- Засгийн газрын ордон
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
- УДДТ-37
- Отгонтэнгэр дээд сургууль
- Монгол кино нэгтгэл
- Баянзүрх дүүрэг
- ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
- 21-р сургууль орчим
- Бөхийн өргөө орчим
- Зүүн хүрээ шилтгээн
- ХӨСҮТ
- 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид.
Наймдугаар сарын 1-нээс дулааны шугамын засвар хийх байршлуудыг ЭНД дарж газрын зургаас харах боломжтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ одоо хэддүгээр зуунд яаж амьдраад байгаан бэ ? ?? Юу ч болоод байгаан.
Энэ одоо мөнгө идэх бас нэг арга нь уу
Ovoo 7 moloo khonogt bagtaagaad zaschikhdag bsan bolio shiv. Khaa saigyi ajil n' muudsan gazruud. Jil byr khaluun zun khulsteigee zuuraldaj yavakh gj khetsyy umaa neeree. Bidniig yaj amidruulaad bgaa um be ed nar odoo.
Жил болгон заавал засвар хийх ёстой. Нэг жил мөнгөгүй гэж өнжвөл хэзээ ч засч чадахгүй аюул ирнэ
Энэ зун болгон явагддаг их засвар нэртэй ДШС,Ус сувгийнхны мөнгө иддэг худлаа ажлуудыг шалгадаг байгууллага аудит байнуу....