УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АНУ-ын ТНБД Энтони Блинкен, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үг

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзахдаа хоёр талын хэлсэн үгийг АНУ-ын Төрийн Департаментын сайт нийтэлжээ.

Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Нарийн бичгийн дарга Блинкен: Бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. Ерөнхий сайд аа, таныг энд хүлээн авч байгаадаа таатай байна. АНУ болон Монгол Улс хоёр ойр харилцаатай гуравдагч хөршүүд юм. Бид ардчиллын төлөөх нийтлэг амлалт өгсөн орнууд. Мөн Энэтхэг-Номхон далайн бүсийг чөлөөтэй, нээлттэй байлгах ижил зорилготой, хоёр улсын түншлэлийг илүү гүнзгийрүүлэн, бэхжүүлэх амлалт өгсөн билээ. 

Эдгээр зүйлсийг батлах “Нээлттэй тэнгэрийн гэрээ”-нд бид тун удахгүй гарын үсэг зурж, ингэснээр иргэд хоорондын харилцааг хөнгөвчлөн, илүү олон тооны жуулчин, сурагч, оюутан, бизнес эрхлэгчид хоёр улсын хооронд зорчих боломж нээгдэнэ. Мөн бидний гарын үсэг зурах эдийн засгийн тохиролцоо нь цэвэр эрчим хүч рүү шилжих явцыг сайжруулж, тэр дундаа чухал ашигт малтмалын худалдаа, хөрөнгө оруулалт, харилцаа холбоог улам бэхжүүлнэ гэж итгэж байна.

Тиймээс Ерөнхий Сайд тантай өнөөдөр, энд уулзаж байгаа нь таатай хэрэг. Та өчигдөр Дэд Ерөнхийлөгч Харристай үр дүнтэй уулзалт хийсэн гэж бодож байна. Төрийн Департаментэд тавтай морилно уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Намайг болон бидний төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Бидэнд үнэхээр (сонсох боломжгүй) байсан тул цаг гаргаж уулзсанд баярлалаа. Дэд Ерөнхийлөгчтэй уулзахад үнэхээр таатай байсан. Маш үр дүнтэй, илэн далангүй хэлэлцүүлэг болсон. Би (сонсох боломжгүй), баярлалаа.

Нарийн бичгийн дарга Блинкен: Баярлалаа.

Модератор: Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, Гадаад хэргийн сайд Батмөнх нар Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд (Economic Cooperation Roadmap) гарын үсэг зурж байна.

Нарийн бичгийн дарга Блинкен: Баярлалаа.

Модератор: Нарийн бичгийн дарга Блинкен, Зам тээврийн сайд С.Бямбацогт нар АНУ-Монголын агаарын тээврийн тохиролцоонд гарын үсэг зурж байна.

Нарийн бичгийн дарга Блинкен: Баярлалаа.

Эх сурвалж: www.state.gov

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ZZOCHIN
ZZOCHIN

GADAAD HERGIIN SAID .....

Холбоотой мэдээ

Back to top button