Гаднын хэвлэлд: Ромын Пап Монголд тулгарч буй экологийн асуудлыг хөндөнө

Есдүгээр сарын эхний долоо хоногт Ромын пап Францис ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улсад айлчилна. Энэ нь Ромын пап Монголын газар нутагт хөл тавьсан анхны тохиолдол болох билээ. Тус айлчлал геополитикийн хувьд ач холбогдолтой байх юм.
Католик сүм ба монголчуудын хоорондын дипломат харилцаа олон зуун жилийн түүхтэй. Тэд анх 13-р зуунд анх холбоо тогтоосон.
1289 онд Пап лам IV Николас, Юань гүрний Их хаанд Италийн номлогч Жиованни да Монтекорвиног элчээр илгээжээ. Тухайн үед уг хаант улс тив дамнасан эзэнт гүрэн байсан юм. Юанийн газар нутагт одоогийн Хятад болон Зүүн Европын зарим орнууд багтдаг байв.
Монтекорвино хоёр гүрний хооронд албан ёсны харилцаа үүсгэж, Алс Дорнодод Христийн шашныг дахин сэргээж чадсан юм. 1336 онд Юань гүрний сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөр Францын Авиньон хотод байрладаг Ромын Пап XII Бенедиктэд элчин сайдаа илгээж байсан.
Хоёр гүрний харилцаа хөгжиж байхад харамсалтайгаар Хар үхэл дэгдсэн юм. Хар үхлийн улмаас хэдэн сарын дотор олон сая хүн нас барж, дэлхий тэр чигээрээ өөрчлөгдсөн юм. Харин монголчууд болон Католик Сүм Хар үхлээс амь зогоон үлдэж чадсан байна.
Өөрөөр хэлбэл, Ромын пап Францис Монголд айлчилж байгаа нь Монгол Улс Католик сүм хоёрын харилцааг үүсгэж буй анхны алхам биш юм. Харин олон зуун жилийн турш оршсон соёл хоорондын солилцоог дахин холбож байгаа явдал гэж ойлгох нь зөв. Хэдийгээр харилцаа холбоо нь алдаа оноотой байсан ч энэхүү айлчлал нь одоо цагт дэлхийд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох магадлалтай.
Өнөөдрийн Монгол Улс 13-р зууны эзэнт гүрнийхээ ихэнх газар нутгийг алдсан. Хойд нутгийг оросууд, өмнөд тал нутаг нь хятадуудын эрхшээлд бий. БНХАУ Өвөрмонголын газар нутгийг эзэмшдэг. Мөн Хятадын зарим улстөрчид Монголыг улсынхаа газар нутгийн нэг гэж хэлэхээсээ цааргалдаггүй.
Төв Азийн бусад хэсэгт үүссэн цөөн хэдэн тусгаар тогтносон улсууд Их хааны үеэс Монголын соёл, улс төрийн уламжлалын нөлөөнд автсаар ирсэн. Монголчуудад тохиолдоно, тэр нь бусад бүс нутагтаа нөлөөлдөг.
Барууныхны хувьд Монгол Улс анхаарлын төвд биш байж болно. Гэхдээ энэ улс Азийн орнуудын хувд урт хугацааны ашиг сонирхлын төвд байгаа юм.
ЗХУ задран унаснаар монголчууд удалгүй тусгаар тогтнолоо зарлан, ардчилсан үзэл санааг хүлээн авсан. Монголын шинэ засаглал олон арван жилийн турш үндэсний бие даасан байдлыг бий болгохын төлөө ажиллаж, эдийн засгийн өсөлтийг үүсгэн, хүчирхэг хөршүүдтэйгээ эв найртай харилцаа амжилттай тогтоож чаджээ. Үүгээрээ Монгол Улс Төв Азийн бусад орнуудад үлгэр дуурайлал болсон юм.
Гэвч Зөвлөлт орнууд бутраад 30 жил өнгөрсний дараа тус улсад ардчиллын зарчмын талаарх эргэлзээ улам бүр нэмэгдэх болов. 2000-аад оны эдийн засгийн өсөлт дууссан. Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэссэний улмаас үндэсний уламжлалт амьдралын хэв маягийг алдахад хүргэв. Мөн авлига ихсэж ,авторитар хандлага нэмэгдэж байна.
Ийм учраас Ромын пап Францис Казахстанд хийсэн айлчлалтай ижил асуудал хөндөж магадгүй. Тэрбээр Казахстан дахь айлчлалаараа ямар нэг улс төрийн тогтолцоог илүүд үзэн, дэмжихгүй байхыг уриалсан юм. Францис Монголд айлчлалаараа ч гэсэн иргэн болгоны амьдралыг хүндлэн, шударга ёс, энх тайвныг дэмждэг улс төрийн тогтолцоо үүсгэх талаар ярих нь дамжиггүй.
Харамсалтай нь улс орнууд Монголын газар нутгийг амин хувиа хичээсэн ашиг хонжоо хайсан байдлаар ашигласаар ирсэн. Зөвлөлтийг үед Оросууд, 1990 оноос хойш Хятад, Австраличууд Монголын газар нутгийг эвдэн сүйтгэж, зүй бусаар ашиглаж байсан түүхтэй.
Монголын өргөн уудам бэлчээрийн газрыг аварга том уурхай болгон хувиргасан. Төв Азийн бүсэд байгалийн баялаг бол улс төрийн гүн ашиг сонирхол, олон улсын харилцаа, экологийн сүйрлийн төвд байдаг асуудал.
Пап лам Францис Төв Азийг манай дэлхийн экологид ямар чухал ач холбогдолтой болохыг сайн мэднэ. Тус бүс нутаг нь Амазоны дараа орох, дэлхийн хоёр дахь уушги гэж хэлж болох газар билээ. Монголын хөх тэнгэр өнгөө алдаж, тал нутаг нь гандаж эхлэхэд манай гарагт аюул тулгарна. Ийм учраас Пап лам Францис Монгол Улсад тулгарч буй экологийн асуудлын талаар ярих нь мэдээж.
Казахстанд хийсэн айлчлалтай адилаар ОХУ, БНХАУ хоёр пап ламын анхааралд байх болно. 2022 онд Фрэнсис Нур-Султан хотод Ши Жиньпинтэй уулзах гэж оролдсон ч чадаагүй юм. БНХАУ-ын засгийн газар Ватикантай харилцаагаа дээшлүүлэхэд дурамжхан байгаа.
Хятад-Ватиканы харилцаа түүхэн доод хэмжээнд хүрсэн. Ийм урчаас Хятад Ромд ирэхгүй бол Францис Монголд айлчилж Хятадын хаалгыг тогших боллоо. Тэрбээр хэзээ ч бууж өгөхгүй.
БНХАУ-аас гадна ОХУ улс хэлэлцэх асуудлын жагсаалтад орно. Украины дайныг хэлэлцэхгүй өнгөрч болохгүй. Тус дайн бүх хүн төрөлхтөнд аюул учруулж байгаа. Пап лам Францис энх тайвныг уриалахаа зогсоохгүй. Хүчирхийлэл хэзээ ч ямар нэгэн зүйлийн шийдэл болж чадахгүй.
Өнгөрсөн улс төрийн алдаанууд өнөөдрийн хувьд сургамж болох учиртай.
Эх сурвалж: Union of Catholic Asian News
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
welcome to mongolia
Жуулчид их ирнэ
Зссс энэ ч бас юувдээ
НҮБ, Франц, АНУ, Гёрмани, Папуа лам гээд сүжрээд бна юу л болдог бол....
tegeed oros gej sujreh albataiyu
Ромын пап гэх энэ цагаан тоорцогтой тэнэг өвгөн юу хийх гэж манайд ирэх гээд байгаа юм бэ? Энэ нөхрийг манай хоёр хөрш хүн гэж авч үзэхгүй л байгаа шүү дээ. Энэ хоёр хөршийнхөө дургүй юмыг бид нээг их хийгээд байх хэрэггүй дээ. Хожим бидэнд хор уршиг тарих л байхдаа.
Гадныхантай сүлбэлдэж монголын газар шороог ухаж байгаа хэдэн олигархуид Монголын байгалыг сүйтгэж байгаа.
Монголд ирж, ОХУ-г шүүх гэж байгаа бол монгол оросын харьца муудах уу, бензин, цахилгааны хангамж тасрах эрсдэл гарах уу.
Пап ламтан монголын хулгайч дарга нарыг шуналгүй болгодог үрэлтэй ирээрэй