ДЭЛХИЙ

Хойд Солонгост хүрсэн Ханун хар салхины хүч суларчээ

БНСУ-д Ханун хар салхины улмаас нийт 361 барилга байгууламж сүйдсэн гэж өнөөдөр буюу баасан гарагт мэдээлсэн бөгөөд хар салхины нөлөөлөл аажмаар багасч байгаа юм байна.

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын өмнөдөөс хойд зүгт 16 цагийн турш Ханун хар салхи тасралтгүй урагшилсаар байсан юм.

Тэгвэл баасан гарагийн өглөөний 06:00 цагийн орчимд Хойд Солонгосын нийслэл Пхеньяны орчимд хүрч ирснийхээ дараа хүч нь суларсан гэж цаг уурын агентлагаас  мэдээллээ.

Хар салхины улмаас үер бууж, барилга байгууламж сүйдэж, хөрсний гулгалт үүсч, сургуулиуд хаагдсан ч, хүний амь нас эрсдээгүй гэж Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штаб (CDSCH) мэдэгдэв.

Пүрэв гарагт Дэгү хотод голын ойролцоо нэг хүн нас барж, нэг хүн сураггүй алга болсон ч хар салхитай холбоогүй осолд тооцогджээ.

Хар салхины улмаас нийт 15,862 хүнийг нүүлгэн шилжүүлж, одоогийн байдлаар 9,741 хүн гэртээ буцаж ирээд байна.

Харин зүүн өмнөд бүсийн 680 орчим зам үер, хөрсний гулгалтаас болж хаагдсан хэвээр байна. Далайн чиглэлийн 24 зам  хаалттай хэвээр байгаа ч баасан гарагийн нислэгүүд цуцлагдаагүй аж.

Эх сурвалж: The Korea Times

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аз юм даа

Холбоотой мэдээ

Back to top button