НийгмийнНИЙГЭМ

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын ыүртгэлийг орон даяар нийт есөн хоногийн турш явуулж байгаа билээ. Улмаар энэ сарын 11-ний өдрийн 18.00 цагт бүртгэл дуусна.

Монгол, хэл бичгийн шалгалтыг бүртгэл дууссанаас хойш найман хоногийн дараа буюу энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10.00-11.40 цагийн хооронд зохион байгуулах билээ.

Орон нутгийн шалгуулагчид шалгалтаа хаана өгөхөө сонгох боломжтой. Заавал Улаанбаатар хотод ирж шалгалт өгөх шаардлагагүй, өөрийн харьяа аймаг, сумандаа өгч болох юм.

Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас авах боломжтой. Энэхүү шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button