Хавайн түймрийн улмаас сураггүй болсон 1300 хүн олдоогүй байна

Хавайд шатсан байшин, машинуудыг самнаж байгаа бөгөөд сэргээн босгох багийнхан өдөрт 10-20 гаруй хохирогчийг олох магадлалтай болжээ.
Түймрийн улмаас амиа алдагсдын тоо одоогоор 99-д хүрсэн байна. Энэ нь АНУ-д сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн түймэр болж байна.
Одоогийн байдлаар сураггүй алга болсон хүмүүсийн тоо 1300 орчим болжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, Холбооны Онцгой байдлын агентлаг (Фема) цогцос хайхаар сургуулилттай 20 нохойг арал руу илгээсэн байна.
Лахайна хотод 12,000 хүн амьдардаг байсан бөгөөд хотын ихэнх оршин суугчид галаас зугтаж дүрвэсэн байж болзошгүй.
2000 гаруй орон сууц, түүний дотор 402 зочид буудлын өрөөг орон гэргүй болсон хүмүүст өгөөд байна.
Мауи мужийн албаныхны мэдээлснээр Лахайна дахь түймрийн 85 орчим хувийг унтраагаад байгаа аж.

Эх сурвалж: BBC
Б.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнө гийн туйл байдан тоохгүй бналээ украйнд 13 тэр бум доллар өгсөн өөрөө амарч байна
Дэлхийд их гай тарьдаггүй улс хариугаа хүртэж ёг