Нийгмийн

Өнөөдөр лусын буулттай өдөр

2023-08-16, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30

  • Наран ургах шингэх: 05:47-20:04
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой
  • Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр
  • Лусын буулттай өдөр.

Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Бар, нохой, морь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морьы жилтнээ сөрөг муу. Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой. Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг. Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох,  гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button