ДЭЛХИЙ

Жүжигчин Сон Хе Кё Хавайн их сургуульд хандив өргөжээ

Жүжигчин Сон Хе Кё Суншин эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Со Кён Дуктай хамтран Хавай дахь Солонгосын түүхэн дурсгалт газруудын талаарх 10,000 гарын авлагыг Хавайн их сургуулийн Солонгос судлалын төвд хандивлахаар болжээ. 

Хавай бол Японы колоничлолын үед (1910-1945) Солонгос үндэстний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнд зориулж  хандив цуглуулж байсан газар юм. Энэ жил Солонгосчууд АНУ-д цагаачилж  ирсний 120 жилийн ой тохиож байгаа аж.

Үүнтэй холбогдуулан профессор Со Кён Дук "Хавайд олон хүн аялах болно гэж найдаж гарын авлагыг хэвлүүлэн хандивласан” гэжээ.

Мөн  тэрээр Солонгосчуудыг ковидын  улмаас  хэцүүхэн нөхцөл байдалд орсон  гадаад дахь  солонгосын түүхэн дурсгалт газруудад онцгой анхаарал хандуулахыг уриалав.

Сон Хе Кё, Со Кён Дук нар сүүлийн 12 жилийн турш Солонгосын өв соёлтой холбоотой гарын авлага  гаргаж, Парис дахь Солонгосын соёлын төв, Японы Уторогийн энх тайвны дурсгалын музей зэрэг дэлхийн 34 газарт хандив өргөсөн байна.  Хамгийн сүүлд хандив өргөсөн газар нь дэлхийн 2-р дайны үеэр 1300 орчим солонгос хүн Японы армийн ажилд албадан хөдөлмөр эрхэлж  байсан Киото хотын ойролцоох дүүрэг юм.

Эх сурвалж: The Korea Times

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button