Тэйлор Свифт нэг шөнө дуулаад 13 сая ам.доллар олов

Дуучин Тэйлор Свифт “Eras” аялан тоглолтоороо нэг шөнө дуулаад 13 сая ам.доллар олж байгаа аж. Тэрбээр коронавирусийн цар тахлын үеэр “Lover”, “Folklore”, “Evermore” цомгуудынхаа аялан тоглолтыг хийж чадаагүй. Ийм учраас “Eras” аялан тоглолт маш их хүлээлт үүсгээд байсан билээ.
Свифт дэлхий даяар аялан тоглолт хийж байгаа. Түүний АНУ дахь аялан тоглолт тасалбарын худалдаанаас 1 тэрбум ам.долларын ашиг олсон гэж “Economic Times” мэдээлжээ. Тасалбар 50-аас 899 ам.доллар хүртэл үнээр зарагдсан юм.
“Eras” 2024 онд Латин Америк, Ази, Австрали, Европт тоглох болсон тул зарим шинжээчид аялан тоглолтын нийт орлого 1.5 тэрбум ам.долларын орлого олно гэж таамаглаж буй.
Өндөр орлоготой байгаа учир Свифт “Eras” тоглолтын ажилчдад 55 сая ам.долларын урамшуулал өгчээ. “PEOPLE” сэтгүүл үүнийг эх сурвалжаас баталж “Поп супер од маань саяхан аялан тоглолт дээр нь ажиллаж байсан бүх хүнд 55 сая ам.долларын урамшуулал олгосон” гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.