
Морин хуурын чуулгын уран бүтээлчид Австралийн "Сидней опера хауст" анх удаа тоглох гэж байна.
Тус чуулга Австралийн дуурийн театрт есдүгээр сарын 14-ний 19.00 цагаас “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах аж.
Түүнчлэн тоглолтын тасалбар зуун ам.долларын үнэтэй борлуулагдаж байгаа аж. Тус чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, АНУ, Франц, Итали, Австри, ХБНГУ зэрэг 40 гаруй улсад тоглолтоо хийгээд буй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.