Нидерландын эдийн засаг уналтад орлоо

Нидерландын үндэсний статистикийн хороо тус улсын эдийн засаг энэ жилийн хоёрдугаар улиралд 0.3 хувиар буурсан гэдгийг лхагва гарагт (2023.08.16) мэдэгджээ.
Эдийн засаг судлаачид хоёр улирал дараалж улсын эдийн засаг ширгэхийг уналт гэж үздэг. Нидерландын эдийн засаг энэ жилийн нэгдүгээр улиралд 0.4 хувиар буурсан.
Ийм учраас тус улсын эдийн засгийг уналтад орсон гэж судлаачид дүгнэж байгаа юм. Ковидийн дараах эргэн сэргэлт Нидерланд улсад хүчтэй явагдсан.
2021-ээс 2022 оны хооронд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5 гаруй хувиар нэмэгдсэн байна. Гэвч иргэдийн хэрэглээ болон экспорт буурч, инфляц өссөний улмаас хоол хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдсэн учир Нидерландын эдийн засаг уналтад оров.
Тодруулбал иргэдийн хэрэглээ 1.6 хувиар буурч, экспорт энэ оны эхний улирлаас 0.7 хувиар буурсан аж. Харин инфляц өнгөрсөн есдүгээр сард 14.5 хувь хүрснээс бага байгаа ч хоёрдугаар улиралд дунджаар 6хувь байсан нь харьцангуй өндөр юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
агших гээч ээ