
Допингтой холбоотой цахим сүлжээнд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эргэлзээтэй мэдээллүүд хөвөрсөн.
Тодруулбал, "допингийн шинжилгээнд явуулсан 32 бөхийн нэгнийх нь хариу ирээгүй. Тухайн бөх нь энэ жил улсын их баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн М.Бадарчийнх. Харин үзүүр бөх улсын гарди Ц.Бямба-Отгоны цолны мялаалга наадам Өвөрхангай аймагт наймдугаар сарын 15-нд болох байсан ч шинжилгээний хариуны улмаас хойшилсон" гэх утга бүхий мэдээллүүд гараад байгаа юм.
Тэгвэл энэхүү мэдээллүүдтэй холбоотойгоор МҮБХ мэдэгдэл гаргасан байна. Тухайн мэдэгдэлдээ "МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар нэгэн мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт гаргаагүй, зөвхөн хууль, дүрмийн хүрээнд энэхүү процесс явагдах ёстой. Допингтой холбоотой баталгаагүй мэдээлэл нь монгол бөх, бөхчүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна" гэжээ.
Өөрөөр хэлбэл нийгэмд гараад буй хардлага худал бөгөөд МҮБХ-нд хариу огт ирээгүй байгаа гэв.
Гэвч "Допингийн шинжилгээний хариу нь ирэхгүй 30 хоног хэтэрлээ. Наймдугаар сарын 08-н гэхэд ирчихсэн байх учиртай. Ийм завхарсан зүйл гэж байх уу. Ирчихсэн байлаа гэхэд хэзээ ч нохойн баас шиг цуварч ирдэггүй. Нэг бөхийнх ирэхгүй үлдэнэ гэж байхгүй" хэмээх сэтгэгдлүүд хөвөрч байна.
Иймд допингийн шинжилгээний хариу нь ирсэн ч юм шиг, үгүй ч юм шиг асар эргэлээтэй байдлыг нийгэмд үүсгээд байна.
Ийм цаг үед МҮБХ хардсан, эргэлзсэн, таамаглал дэвшүүлсэн, зарлахыг шахаж шаардсан иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү бурууг чихэж суух нь утгагүй юм. Бөхчүүдийнхээ нэр хүндийг тийм л их хайрладаг бол "Допингийн эсрэг үндэсний төв" гэх байгууллага руу шахалт шаардлагаа хүргүүлж, элдэв хардлага сэрдлэг гарч, бөхчүүдийн нэр хүн сэвтэхээс өмнө өөрсдөө санаачлагатай ажиллах учиртайсан.
Н.БЭХНЭМЭХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xugjliin banknaas zeelsen tulburuu baragduulaad ulsiig xoxirolgui bolgoo!!! Bitgii teneg medgdel gargaad bai!! Durakaaa!!! Neg buxiin shinjilgee ireegui gej tdngtexee bolioo,,,shudarga bai!!!
Шинжилгээний хариу ирээгүй ээ гээд байхад л зарлаачээ гээд бгаа оркуудыг огт ойлгохгүй юм. Ирэхээр нь зарлаж таарнаа даа. Хэл амтай нь нэг аймгийнхан биш шүү. Ад болсон ллрууд
Хэнтийнхэн л Оюунболддоо хань гаргачих санаатай өдөөд, гэмгүй хүмүүсийг гүтгээд байдаг шүү.Олон бөх допингтой бол Хэнтийнхэн л баярлана.
Chi yuuj medehgvi baij duugaal baij vz 32 shinjilge usruul 7 honogd gardaga buhiin bolboo dopingiin holboo mungu avah geed nuuh geed bna 5 hvn battai ilersen bga