ДЭЛХИЙ

Канадын нийслэл рүү томоохон түймэр ойртож байна

Канадын хойд хэсэгт гарсан томоохон түймэр одоо нийслэл болох Оттава руу ойртож байна. Канад улс даяар 1,000 гаруй түймэр гарсан бөгөөд үүний 230 нь баруун хойд хэсэгт болоод байгаа юм.  

Альбертагийн хилийн ойролцоох Энтерпрайз тосгонд дэгдсэн түймрийн улмаас сүйрэлд автжээ. Улмаар тус бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрсэн байна.

Тус улсын ерөнхий сайд Каролин Кокрейн Йеллоунайф хотыг орхиж байгаа хүмүүст тайван байхыг уриалж, гал түймрийн эрсдэлээс болж хурдны замууд гэнэт хаагдаж болзошгүйг анхааруулжээ.

NWT Fire-ийн мэдээлснээр 163,000 га (402,781 акр) хээрийн түймэр одоогоор Йеллоунайфаас 17 км-ийн зайд байгаа бөгөөд өнөөдөр /2023.08.17/ тус хотыг Канадын бусад хэсэгтэй холбосон цорын ганц хурдны замд хүрэх магадлалтай байна.

Мягмар гарагийн орой баруун хойд хэсгийн нутаг дэвсгэрт онц байдал зарлаж, Канадын арми түймрийг унтраах, зарим оршин суугчдыг аюулгүй газарт хүргэхээр  дайчлагдан ажиллаж байна.

Канадын баруун хэсэгт өдөр бүр шатам халуун цаг агаартай байсан нь ой хээрийн түймрийг өдөөх шалтгаан болжээ.

Энэ онд Канадын 13 мужийг хамарсан нутаг дэвсгэрт түймэр дэгдэж, иргэд  орон гэрээ нүүлгэн шилжүүлсэн билээ. Мөн түймрээс болж газрын тос, байгалийн хийн олборлолт тасалдсан юм.

Эх сурвалж: Reuters

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button