McDonald's-ын дараа Burger King улаан лоолийг цэснээсээ хаслаа

Энэтхэг дэх Бургер Кингийн салбарууд улаан лоолийг цэснээсээ хассан байна.
Бургер Кингийн зүгээс улаан лоолийн ургацын чанар, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас олж ийм шийдвэр гаргасан гэж мэдэгджээ. Цаг агаарын таагүй байдлаас үүдэн ургац сүйдэж, зах зээлд хомсдол үүсгэсэн хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ долоо хоногийн эхээр Энэтхэгийн хүнсний инфляци 2020 оны нэгдүгээр сараас хойших хамгийн дээд цэгтээ хүрсэн тул АНУ-ын сэндвичний сүлжээ болох Subway мөн улаан лоолийг цэснээсээ хассан юм.
Сүүлийн саруудад Энэтхэгт хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсч, 7-р сард борооны улмаас улаан лооль нэг кг нь 250 рупи (3 доллар; 2.37 фунт)-ийн болсон. Харин Дели болон хойд хэсэгт орших Ражастан, Уттар Прадеш мужуудад улаан лооль кг нь 50 рупигээр зарагдаж байна.
Эх сурвалж: BBC
Б.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.