Т.Ням-Очир: Хуурамч материалаар тойргийн бус сургуульд оруулсан тохиолдолд гэрийг нь очиж шалгана

2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх цогц мэдээлэл өгч байна. Энэ үер Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Бид 2023-2024 оны хичээлийн жилд цоо шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана. Дүүрэг бүрд хоёр хүртэлх ахлах сургуулийг хуулийн агуулгад нийцүүлж байгуулан ажиллуулах, их дээд боловсрол МСҮТ нэгтгэх, өөрчлөх, заримыг нь татан буулгана. Хүүхэд сурч хөгжих, боловсрох орчныг сайжруулах ба энэ хүрээнд дотуур байр, номын санг тохижуулах болно.
Хичээлийн дөрвөн улиралтай байхаар бүтцийг шинэчилсэн ба хэн дуртай нь өөрчлөх боломжгүй. ЕБС-ийн сургуульд 781 мянган хүүхэд, мэргэжлийн боловсролд 40 мянга орчим хүүхэд, дээд боловсролд 147 мянган оюутан тус тус суралцана.
ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлт бүртгэлийн системээс 6 настай хүүхдүүдийн мэдээллийг Боловсролын салбарын системээр дамжуулан хамран сургах тойргийн дагуу бүртгэлийг илгээснийг иргэд баталгаажуулсан. Тойргийн бус гэдгээ мэдсээр байж танил тал, өөр аргаар элсүүлэх гэж хичээх нь элсэлтийн ажилд садаа болж байна. Тиймээс хяналт шалгалтуудыг цаг тухай бүрд нь хийж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд гэрээр нь очиж шалгах ажлыг зохион байгуулж байна.
-27 түрээсийн байрыг 7,4 тэрбумаар засварласан, үүнд 17 мянган хүүхэд хичээллэнэ-
Нийслэлийн хэмжээнд 47 сургуулийн 33 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа учир богино хугацаанд зохион байгуулалтыг тохируулах арга хэмжээ авахаар болсон.
Ажлын хэсэг энэ ондоо багтаад 21 сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэн ашиглалтад хүлээн авч чадвал 6000 гаруй хүүхдийн ачааллыг буруулж чадах юм. Одоогоор 17245 хүүхэд түрээсний байранд хичээллэж, үүнд зориулан 7,4 тэрбум төгрөгийн засвар тохижилтыг хийсэн.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭРБУМ ИХ НАЯДЫН ХУЛГАЙЧДЫНХАА ГЭРЭЭР ОЧИЖ ШАЛГААЧ, БЯЦХАН ХҮҮХДҮҮДЭЭ СУРГУУЛЬД ОРЛОО ГЭЖ ШАЛГАХ НУУ. ЦААНААСАА БҮР ЛУЙВРЫН ТӨР
Хүний гэр оронд нэвтрэх ч хуультай асууда л шүү, прокурорын зөвшөөрөлгүй бол хэн ч нэвтрэх ша лгах эрхгүй
hih yumaa olj yadah yumaa
Оруулахгүй гэвэл яах вэ ?