Нийгэм мэдээ
Монголд усан үзэм тариалсан Ким Сун Чулд Чингис хааны эш хөргийг дурсгалаа

"Бялхам ивээл" ХХК нь Монголд 22 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Компанийн үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Ким Сун Чул дөрвөн улиралд ургах боломжтой усан үзмийг Монголд тариалсан нэгэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сэлэнгэ аймагт ажилласан. "Хүнсний хувьсгал" аяны хүрээнд орон нутаг дахь тариаланчидтай тэр ийн уулзаж яваа. Тэгвэл энэ үеэр "Бялхам ивээл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ким Сун Чултай уулзаж, Чингис хааны эш хөргийг дурсгажээ.
Ким Сун Чул Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өдийг хүртэл амьдарч, 100 орчим төрлийн жимс, ногоо тариалж буй аж.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэгтэйм болов уу даа ккк. Надад лав францууд Напалены эсвэл оросууд Петр хааны том хөрөг өгвөл би лав өлгөхгүй ээ. Хэхэ
Чи бид өгч байгаа биш өөршүүдээ
Хааныхаа хөргийг өгөөд дэмийшдээ. Тоодогүй юм байх чинь билээ.
Аваачиад нэг мухарлуу шидчихнэ шүү дээ.Өргөмжилөл өгчихгүй дээ.
эрхэм төрийн алба хаагчид минээ Морин хуур хөрөг зураг нум сум энэ тэрээ одоо больчихвол яасан юм бэ .боажя ны жуух хүнс хөдөө аж ахуйн яамны талархалын бичиг найрамдалын медаль энэ тэр өгөөд нутаг руу нь явуулчих солонгос манай иргэдийг олноор нь баривчилах аян эхлүүлсэн .
Үнэхээр хөдөлмөрч сайхан хүн шүү.Монголчууд энэ хүн шиг хөдөлмөрлөж чадвал хүнсний ногоо, жимсээ 100% өөрсдөө хангаж чадна гэдгийг Ким Сун Чоль нотолж харууллаа, баярлалаа.Бүх төрлийн жимс,ногоо манай хөрсөнд ургах юм байна.
Зочин-бүхнийг өөртэйгөө жишээд яахав дээ.Харах өнцгөө өөрчилнө байгаа