Нийгэм мэдээ

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө

2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

09.00 цагт: Улсын II эмнэлэгт: Дүрс оношилгооны олон улсын форумын нээлт болно. Утас: 9090-0504.

09.00 цагт: “Эрдэнэс Таван Толгой” компанийн байрны үүдэнд нүүрс тээвэрлэгчдийн “Монгол Тээвэр нэгдэл”-ийнхэн хууль хэрэгжүүлэхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Утас:9111-8800.

10.00 цагт: УИХ-ын намрын чуулган нээлт болно.

11.40 цагт: УИХ-ын гишүүн агсан ардчиллын анхны 13 гишүүний нэг С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө.

12.00-17.00 цагт: Хөрөнгийн биржид Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа эхэлнэ. Арилжаа энэ сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

14.30 цагт: “Туушин” зочид буудалд: Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уузалт болно. Чуулга уулзалтаар хоёр талын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Утас: 7727-7070(6), 9956-4544.

-“Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button