Г.Есөн-Эрдэнэ: Энэ долоо хоногт ургацаа бүрэн хурааж дуусна

Өвлийн улирал дөхсөн энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар үе шаттайгаар мэдээлж байгаа билээ. Энэ оны ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа хураан авна хэмээн тооцоолсон байна. Мөн
- 472.2 мянган тонн улаанбуудай
- 165 мянган тонн төмс
- 165.7 мянган тонн хүнсний ногоо
- 64.8 мянган тонн тосны ургамал
- 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэж төлөвлөж байсан юм.
Тэгвэл энэ оны ургац хураалтын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Г.Есөн-Эрдэнээс тодруулсан юм.
Тэрбээр "Урьдчилсан байдлаар
- 420.0 мянган тонн улаанбуудай
- 175.0 тонн төмс
- 167.0 хүнсний ногоо
- 42.0 мянган тонн тосны ургамал
- 220.0 мянган тонн малын тэжээлийг хураан авсан.
Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр хөрсөн дээр цочир хүйтрэн, цан хяруу унах зэргээр таримал ургамлын хураалтанд таагүй нөлөөлсөн. Харин аравдугаар сарын цаг агаарын тогтуун сайхан байдал ургац хураах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Ургац хураалтыг энэ долоо хоногт бүрэн хурааж дуусна.
Өнгөрсөн жилүүдэд үр тарианы техник, машин механизмыг шинэчилсэн. Харин төмс, хүнсний ногоо хураалтанд ашиглагдах машин механизмыг шинэчлэх нэн шаардлагатай" хэмээн мэдээллэв.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.