УЛС ТӨР

Хуулийн тайлбар: Орон сууцжуулах бүсчлэлд газар нь багтсан бол нөхөн олговортоо байр авч болно

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслөө өргөн бариад байгаа билээ. Тэгвэл эл хуулиас олон нийтийн анхаарлыг татаж буй зарим хэсгийг онцлон тайлбарлая.

Тодруулбал, тус хуулийн дөрөвдүгээр бүлэгт зааснаар Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, гэр хорооллыг орон сууцжуулж барилгажуулахдаа дараах байдлаар гүйцэтгэнэ.

Газрыг чөлөөлөхдөө нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэнэ. Ингэхдээ нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэж тухайн газрыг чөлөөлнө. 

Харин чөлөөлсөн газрыг дараах зориулалтуудаар ашиглана

  • Боловсролын үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ
  • Нийтийн номын сан, соёлын байгууллага
  • Спортын байгууламж
  • Эрчим хүч
  • Дулаан хангамж
  • Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж
  • Харилцаа холбооны шугам, сүлжээ
  • Авто болон төмөр зам, гүүр, нүхэн гарц, гарам
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа
  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хангах үйл ажиллагаа
  • Хог хаягдлыг зохистой хаях, хадгалах, устгах
  • Тохижилт, цэцэрлэгжүүлэлт
  • Явган зам, дугуйн зам
  • Нийтийн хэрэгцээний авто зогсоол
  • Нийтийн тээвэр, дүүжин тээвэр
  • Гэр хорооллыг орон сууцжуулах

Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд нөхөх олговрын дараах хэлбэрүүдийн аль нэгийг ашиглана. Үүнд,

  • Газрыг газраар дүйцүүлэн олгох
  • Газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох
  • Газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах
  • Боломжит бусад

Харин бүсчлэлд багтаасан гэр хорооллыг ямар хөрөнгөөр орон сууцжуулах вэ...

18.2.Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

Тайлбар: Гэр хорооллыг орон сууцжуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэнэ

  • Төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгөөр
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн санхүүжилтээр

19.2.Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар зарцуулна.

Тайлбар: Өөрөөр хэлбэл иргэний газар гэр хорооллыг орон сууцжуулах бүсчлэлд багтсан бол тухайн газрынхаа нөхөн олговорт тус байршилд баригдах орон сууцнаас авч болно гэсэн үг юм.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button