“Чингис хаан” одонг хувь хүнд биш соёлын өвийг түгээгч байгууллагад олгоно

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр ирэх мягмар гарагт /2023.11.14/ тохионо. Энэ өдөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг 2005 оноос эхлэн Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтсон.
Тодруулбал, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачилгаар “Чингис хаан” одонг хүртээж эхлэсэн юм. Тус одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнуулж байв. Харин үүний дараа тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан байдаг.
Эргэн сануулбал, “Чингис хаан” одонг дараах 13 эрхэм, нэг хамтлаг, нэг байгууллага хүртэж байв.
- Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.ОЧИРБАТ, 2005 он
- Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.ШАРАВ, 2006 он
- 2007-2008 онд завсарлаж 2009 онд Ерөнхий сайд асан Д.БЯМБАСҮРЭН
- Р.Гончигдорж, 2010 он
- Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Н.Багабанди, 2011 он
- Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, 2012 он
- Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд Д.Содном, 2013 он
- Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Х.Намсрай, 2014 он
- Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, 2015 он
- Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, 2017 он
- Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглож, эх хэлээрээ уран бүтээлээ туурвин дэлхий дахинаа Монголын соёл урлагийг сурталчилсан “The Hu” хамтлаг, 2019 он
- 2020 онд цар тахлын улмаас тус тэмдэглэлт өдрийг цуцалсан болн 2021 онд Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаад
- 2021 онд Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулж Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд
- 2022 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт тус тус хүртээсэн юм.
Харин энэ жил тус хүндэтгэлт төрийн одонг хувь хүнд олгохгүй байхаар яригдаж байна. Тодруулбал, 2023 оны Тусгаар тогтнолын түүхэн өдрөөр Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэж байгаа тухай эх сурвалж мэдээлэл өгсөн юм. Хэрэв энэ жил төр, нийгмийн буюу аль нэг салбарын зүтгэлтэнд энэхүү одонг хүртээхгүй ямар нэг байгууллагад олгох бол энэ нь хоёр дахь тохиолдол болох юм байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багаа очироо дэмбээ на р аас хураа мөн содномоос
очирбат багабанди дэмбэрэл гончигдорж нараас хурааж авах хэрэгтэй
Одон сүүлдээ онох эзэнгүй болох юм бнл даа. Чингис хаан одонт алуурчин гэдэг агуулга оршиж байгаа нь Чингис хааныг агуу алуурчин гэж тунхагласантай адил мэт
Чингэс хаан эх өөртэй эцэг нэгтэй дүүгээ алж л байсан.
алуурчингаас хурааж ав ийм байх юм бол хэндч өгсөн нэр хүндгүй болж бна
Энэ одонг заавал жил бүр олгох шаардлагагүй шүү Ерөнхийлөгчөө!! Ер нь манайх шиг олон гавьяаттай олон ардынхтай олон хөдөлмөрийн баатартай хирнээ хөгжлөөр сүүл мушгиж яваа улс орон байхгүй. Ер нь баялаг бүтээдэггүй хувь хүн байгууллагад уг одонг олгох шаардлагаггүй.
Нянбаатар даргадааа өгий дөө
Монгол улсын Морин хуурын чуулга л авнадаа тиим бол
Эсвэл Тамгагүй төриин баг
Хувь хүнд өгөхөөр бол 1 сая мод тарьсан их зохиолч
Чинагиин Галсан гуай
Дарга албан тушаалд ажиллаж байсан хүнд уг одонг өгөхгүй байх. Мөн дуучид жүжигчин хүнд өгөхгүй байх гэх мэт.
Түүхийн хүрээлэн авна
ochirbat bagabandi geh met shijgiin urvagch nart ogdog naad balai yma odoo bolij uz manangiin boosnuudee
Хүн олдохгүй байгаа боо надад өгчих
Хамаг Монгол төсөлд өгөөчээ
Ихэнх нь нөгөө л том дарга нар байна даа
Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт олгоосой