"300 мянган малд нэг эмч ногдож байхад эрүүл мах экспортлох боломжгүй"
УИХ-ын /2023.11.09/ ээлжит чуулган үргэжилж байна. Чуулганаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Манай улс 70 сая малтай. Гэтэл малын эмчийн хомстолд ороод удаж байна. Өөрөөр хэлбэл, 40,000 малд нэг эмч ноогдох учиртай байтал 300,000 малд нэг эмч ноогдож байна. Ийм байхад гадагш гаргах мах шаардлага хангахгүй байх нь аргагүй шүү дээ. Нөгөөтэйгүүр малдаа дур мэдэж, хяналтгүй тариа хийдэг энэ байдлыг хуулийн өөрчлөлтдөө тусгах хэрэгтэй байх" гэсэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг л дүр үзүүлсэн новшнууд
10 000 hund 24 ih emch eruul bolson uu?
Ene neg xudlaa yartisan teneg gar bainaa Xort xavdraar baaxan mungu olood tuundee gaxaj uxej gai bolox vii dee