Улс төрийн мэдээ

МАН-ынхаар бол А.Ариунзаяа, О.Батнайрамдал нарын албан тушаалд АН таван шинэ залуу томиллоо

Ардчилсан намын шинэ Нарийн бичгийн дарга нар шинэ оны босгон дээр томилогдоод байна.

Сөрөг хүчний хэмжээний том намд тооцогдох учиртай Ардчилсан намын Нарийн бичгийн дарга нар бол жинтэй албан тушаал.

МАН-д л гэхэд:

Орон тооны Нарийн бичгийн даргаар: А.Ариунзаяа, О.Батнайрамдал

Орон тооны бус Нарийн бичгийн даргаар: Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар ажиллаж байна.

Харин Ерөнхий нарийн бичгийн даргын албыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан давхар хашиж буй.

Тэгвэл Ардчилсан намын Нарийн бичгийн дарга хэн хэн болов?

Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар Энхтайваны Энхпүрэв.

Түүний намтрыг 12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан тэрбээр олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан. Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай гэж дурджээ.

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Саруулсайханы Цэнгүүн.

Түүнийг маркетинг, Санхүү менежментийн магистр зэрэгтэй тэрээр чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллана гэж онцолжээ.

Ардчилсан намын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Булганбаатарын Батзаяа.

тэрбээр боловсролын удирдлага, бизнеийн удирлагын чиглэлээр суралцаж төгссөн аж. Боловсролын мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой, Монголын анхдагч эдтек төсөл болох “Тэтгэлэг апп”-ын үүсгэн байгуулагч, “Эрх чөлөөг эрэмлэнэ” уриатай Open Club-ийн ерөнхий зохицуулагч.

Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Баяндүүрэнгийн Энхдөлгөөн.

Канадын Бритиш Колумбын Их сургуулийг Олон Улсын харилцааны чиглэлээр төгсөж Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн нарийн бичиг, АН-ын бодлого, стратеги судалгааны хүрээлэнд улс төр, гадаад харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай.

Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх.

LL.B, LL.M, Төрийн удирдлагын доктор (Ph.D.) 2016 онд Ардчилсан намд элсэж Эрүүл мэндийн Сайдын хэвлэлийн төлөөлөгч, УИХ Гишүүний зөвлөх, АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, АН-ын даргын дэргэдэх бизнес зөвлөлийн тэргүүн, УИХ дахь АН-ын Бүлгийн орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Олон нийтэд MongolHD "Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогч гэдгээр нь танигдсан.

Эрх баригч нам орон тооны хоёр л нарийн бичгийн даргатай. Харин АН тав байхаар сонгожээ. Ингэхдээ ихэвчлэн улс төрд ажиллаж байсан намтаргүй, шинэ залуу, боловсролтой гэж үнэлэгдэх боловсон хүчнийг зүтгүүлснээрээ бас давуу талтай, ялгарч харагдаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аль аль нь сайхан өоловсролтой залуучууд байна. Манай улсын хөгжил та бүхний гарт бна.

Зочин
Зочин

Ах нар ч урмыг нь ууцтай нь хамт хугална даа. Хөөрхийс.

zochin
zochin

залуучуудын тархийг угааж болно тэд амьдралыг 40 гарч жинхэнэ бодитоор хардаг

Эгэл
Эгэл

ан-ын ах нараасаа болж өгвөл 100 метрээс багагүй зайд хол байгаарай.

Зочин
Зочин

Хар нялхаараа нам дагаж амьдарч сурахнээ

Зочин
Зочин

Норовсамбуу Гансүх гэдэг чинь газар ухах гээд гүйгээд байдаг нөхөр шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button