Улс төрийн мэдээ

СЕХ-ны гишүүнээр ЦЕГ, УБЕГ-ын дарга нарыг томилохоор ТББХ хаалттай хуралдана

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 15.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол зохион байгуулахаар товлоод буй.

Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй. Үүний долоо нь орон тооны бус, хоёр нь орон тооны байх хуультай. Мөн таван гишүүнийг ТББХ, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг УДШ санал болгох бөгөөд энэ дагуу УИХ томилдог.

Харин ЦЕГ-ын дарга асан Ж.Болд, УБЕГ-ын дарга асан Б.Ганбат нар СЕХ-ны гишүүд. Тэд гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Энэ дагуу, Ж.Болд, Б.Ганбат нарын оронд:

  • ЦЕГ-ын дарга Т.Сүхболд
  • УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нарыг нэр дэвшүүлэхээр ТББХ санал болгоод байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тэдний сонсголын товыг өнөөдөр тогтоож, хуралдаан даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон.

15.00 цагаас ТББХ энэ асуудлаар хаалттай хуралдах юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button