Ерөнхийлөгчийг "хятад"-аар яриулсан иргэний хориог сунгаж, хуруу гаргасан иргэд торгуулав

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 21-нд ҮАБЗ хурал зарлаж, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дэд хурандаа С.Тайван дараах мэдээллийг өгсөн. Тэрбээр, нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, эвлүүлсэн дүрс бичлэг түгээсэн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажил явуулж байна. Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд түгээж, үндэсний эв нэгдэл, Монгол Улсын тусгаар тогтнолд халдах, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
Бид энэ сарын 20-ны өдөр сэжигтнээс мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан, хуурамч мэдээлэл түгээх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй" гэсэн.
Тэгвэл уг бичлэгийг хийсэн залууг дахин нэг сар цагдан хорихоор болсон тухай мэдээлэл гарч эхлээд байгаа юм.
Харин он солигдох мөч буюу 12 дугаар сарын 31-ний үдэш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг мэндчилгээний үг хэлэх үеэр дунд хуруу гаргасан зургаа нийгмийн сүлжээнд нийтэлсэн гурван иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгов. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг мэндчилгээ үг хэлэх үеэр гэр бүлээрээ дунд хуруу гаргаж эсэргүүцсэн үйлдэл үзүүлсэн гэр бүлд хэрэг бүртгэл үүсч, торгуулийн арга хэмжээ авч, гурван хүнд хариуцлага тооцсон. Зарим хүнд арга хэмжээ авахгүйгээр пост, мэдээллээ устгахыг зөвлөсөн. Энэ талаар ямар нэг гомдол санал ирээгүй, Ерөнхийлөгчийн тухай хууль, эрхзүйн хамгаалалтын хүрээнд дараах ажиллагааг явуулсан" гэж тайлбарласан.
Үүний дараахан зурагт руугаа дунд хуруугаа гаргаж зурагаа авч нийтэлсэн эмэгтэй нүүр номоороо дамжуулан уучлалт гуйсан юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ерөнхийлөгч ёр яасан их хүн шийтгүүлдэг юм бэ өнөрөөг сулла
Солиор малаа шиитгэх юмыг шиитгэх нь зөв юуны тулд хууль журам шүүх байдаг билээ дээ
Улсын ерөнхиилэгч шүүдээ монголчууд ямар ухамсар ёс зүйгүй гэдгээ олон улсад харуулаад байгаа нь маш муу зүйл шүү
Иргэд минь тоглоом тоотой дээр шүү. Их эвгүй харагдаж байна лээ. / зурагтын урдах ь 4 хүүхэд / Төрийн тэргүүнээ хүндэлдэггүй юмаа гэхэд зүгээр байгаарай.
Аль ч улсын ерөнхийлөгч гэдэг тухайн улсынхаа тусгаар тогтнол эрх чөлөөний бэлэг тэмдэг билээ. Энэ хүүхний үйлдэл нь Монгол улсаа ард иргэдээ үл хүндэтгэсэн төдийгүй үр хүүхдээ эх орноо хүртэл жигшин үзэх бусдын нэр хүндэд халдаж үг хэл үйл хөдлөлөөр танхайрч болох мэтээр үлгэрлэн сургаж байгааг нь багш би үнэхээр жигшиж байна. Сурган хүмүүжүүлэгч бүхэн ёс суртахууны тухай мянгантаа ярилаа ч эцэг эх нь ийм арга барил эзэмшүүлээд байхад яах билээ. 100.000₮ гэв үү багадаж байна. Одоо нөгөө гадны төлбөртэй агентууд нь баахан R komment бичих байх даа.
Авилгалд салаавч гаргасан баатарлаг гэр бүл гэж л бодсон
Тэр сэгсгэр гичии гөлөгнүүдээ яаж хүмүүжүүлж байгаа юм хүрэлсүхдээ гол нь биш монгол улсын ерөнхиилэгчдээ монгол эх хүн ямар ухаанаар хандаж буйг одон улс харлаа иимэрхүү юмнүүд зүгээр л үхэж далд ороосой гэр бүлээрээ шүү
Мал авгай монголдоо иим л араатнууд бэлдэж өгч байна иим муухай хүмүүжиж буй охид хөвгүүд ирээдүйд хэн болж өсөх нь тодорхой байна даа ээ авгай гуай арайчдээ баяраар аятайран гэл бүлээ баярлуулж чаддагүй юу юуч гэхэвдээ шулмыг
Энэ хүүхдүүдиин багш нар нь анхааралдаа авч ажиглаж байхгүй бол бусад хүүхдүүдиин хүмүүжил бодол санаанд иим муухай үлгэрлэж ямарч муу юманд хүргэх нь байна шүү
зөв шүү ёс ёмбогор төр төмбөгөр ерөнхийлөгч хэн ч байсан бид хүндлэх үүргэтэй хүүхдүүдийн дэргэд тэгж авирлана гэдэг үнэхээр бүдүүлэг муухай эмэгтэй юм гэж л харсан шүү
Төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг.ямар ч гэсэн тусгаар улсын маань тэргүүн шүү дээ. зохисгүй үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.
Тэр хүүхэн хүүхдүүд үнэхээр тэнэг оркууд харагдсан. Хорвоогийн бүх хүн чамд таалагдах албагүй
Хорвоогоос үгүй болж үхвэл таарна иим эх хүн хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлж өөдтэй хүн болгохгүй нь харагдаж байна