Х.Булгантуяа: Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянгаар нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Нийгмийн даатгалын багц хуулийн талаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нийгмийн даатгалын шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн жил баталсан. Энэ хуулийг баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлсэн. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн санд хуримтлагдаж ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас хоёр хувийг нь мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно. Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.
Ахмад настны тоо манай хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. 25 жилийн дараа энэ тоо хоёрд дахин нэмэгдэнэ. Ажил хийж байгаа хүмүүсийн тоо энэ тооноос бага байгаа учраас бид хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Тэтгэврийн сангаас 10 жил ажиллаж байж хувь тэнцүүлсэн, 20 жил ажиллаж байж бүрэн тэтгэвэр авдаг. Мөн тэтгэврийг өвлүүлдэг тогтолцоог нэвтрүүлж байна.
Түүнчлэн улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. 2023 онд бид төрийн албаны цалингийн тогтолцоог сайжруулсан. Өмнө нь салбарын сайд нь салбарынхаа ажилчдын цалинг нэмчихдэг байсан бол үүнийг нэг мөр болгосон.
Тэтгэврийг сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн нөхөн төлөлтийг хориглосон. Тэгэхгүй бол шударгаар төлж байгаа нэг нь дундын санд хийгээд зардал нэмэгдэж байна" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэвэр өвлөнө гээд байсан. 2024 оноос хойш бурхан болсон нд төлөгчийн тэтгэврийн 20 ийн хувийг эхнэр ба нөхрийн тэтгэвэр дээр нэмнэ гээд байх . Уг нь өвлөх гэдэг чинь уг даатгал төлөгчийн нийт төлсөн тэтгэвэрийн орлогоос тэтгэвэр тогтоогоод тэтгэврийг өв залгамжлагчид нь хуулийн дагуу шилжүүлэхийг хэлмээр юм. Үгүй бол 2 өөр нд- ийн шинэчлэлийн заалт байгаа юм шиг харагдаад байх. Яагаад бүрхэгдүүлээд байна аа. Энэ муйхарлал чинь 2024 оны танай сонгуулийг унагах шинэчлэл болжээ. Хөгшин залуу алинд ч таалагдахгүй шийдвэр болжээ.
Энэ хүнд настайчуулд 100.000 нэмнэ гэж мэдээлэхээс өөр олигтой мэдээлэл байхгүй юм байх даа.энэ мэдээлэлээ одоо боль.
Хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэвэр авдаг хөгшчүүлийн тэтгэврийг нэгтгэж 100000 төгрөг хэмнэх гэж бгаад харамсаж бна МАН-ынхаан та нарыг дэмжих цорын ганц найдвар чинь хэдэн ахмадууд шүү Тэдэнд нарийлахаа болж үз
Энэ автобусны жолоочын хомсдолд ороод байгаа үед хөдөлмөрийн хуулиар 12жил 6 Сар ажиллаад хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гаргадаг болвол жолоо ч нар ажиллаж магад. Тиймээс нийтийн тээврийн жолооч нар хүнд нөхцөлтэй хирнээ цалин бага . Тэгээд насжилт бага байдаг шүү
Тэтгэвэр нэмсэн ч МАН.д санал өгөхгүй
Энэ балай авгай мэдэх юм юу ч байхгүй харин хулгай хийхээ сайн мэднэ хэхэ хэ хэ хэ
Тэтгэвэр нэмэхээ болиоч ээ.Оронд нь унэ осохийг хазаарлаач.Эдээр засаглаж эргуутэн мунхарч ДНБ-с авхуулаад бух юм осох ёстой мэтээр сэтгэх сууМалуудын гарвалт тасармаг сэтгэлгээнээс салаач ээ.Ний тархины Нил тасралтгуй нуудэлч Монгол сэтгэлгээнд шилжиж ухаалаг хэрэглээ.ухаалаг уйлдвэрлэл. бухий ухаалаг аж торох Оюунаар засаглах тогтолцоонд шилжих шаардлагатай байна !!!!!!
Одоо 100 мянгаар хуурах гэж битгий орилоод бай
одоол нэмдэг газар шүү 100 биш за 500г
Энэ балай хүүхэн бөгсөөрөө мөнч их бүжих юмдаа юуч чадахгүй .
Улсын , хувийн тэтгэврийн сан гэж хэзээнээс юу бий болчихсон нь бүрэнхий
Тэтгэврийн зөрүү үүсгэхгүй гэнэ үү, ажилласан жил, эрхэлсэн ажил, хөдөлмөрийн нөхцөл гээд хүн бүрийнх өөр өөр учир ялгаатай л байх ёстой шүүдээ, юугаа донгосоод байгайн, сонгуулийн өмнө тэтгэврийнхний саналыг 100 мянгаар хуурч авах гээ юу?
Төрд ажилласан туршлага маш бага СЯ нд олон жил мэргэжилтэн хийсэн ээж нь зөвлөгч нь байхдаа сайд хийхэд туршлага маш их дутаж байгаадаа
Чи битгий солиороод бай зүгээр 10 хувиар нэм балай авгай минь 10 хувиар нэмнэ гээд яриад байгаа шшүү балай авгай минь