Нийгэм мэдээ
		
	
	
Музейн нээлттэй өдрүүдийн эхний гурав хоногт 26 мянган хүн үзжээ

Музейн нээлттэй өдрүүд Монгол орон даяар гурван өдрийн дүнгээр 26 мянга гаруй иргэд музейд зочилж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ.
Үүний 10,133 том хүн, 10,575 хүүхэд, 1963 оюутан залуус, 1196 ахмад настан, 107 тусгай хэрэгцээт иргэд үзээд байгаа аж. Харин 21 аймагт үнэгүй үйлчилж буй музейг нийт 6,544 хүн тус тус үзсэн байна.
Музейн нээлттэй өдрүүд орон даяар энэ сарын 7-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үргэлжилнэ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.