Нийгмийн
Журам: Явган хүний зам дээр машинаа тавивал 20 мянгаар торгоно

Цаг агаар нэмэх хэм рүү орж иргэд явган зорчих, унадаг дугуй, скүүтэр унах нь ихэсжээ. Гэвч жолоочид явган хүний гарц дээр автомашинаа тавиж зорчигчийн замыг хөндөлсөж буйд иргэд бухимдалтай байна.
Тэгвэл энэ төрлийн зөрчилд, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2. Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгж буюу 20,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.
Иргэд, жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй энэ мэт зөрчлийн талаарх мэдээллийг Еpolice аппликэйшн ашиглан илгээх боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв.20К бага байна.50 К аар торго.
Аяна гээч