ЭДИЙН ЗАСАГ

Танилц: 1072-ыг хувьцаа гэж нэрлэхгүй байх ШАЛТГААНУУД

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн 1072 хувьцаа нэртэй 258 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байна. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 3,5 их наяд төгрөгийн ашигтай ажилласнаас 760 гаруй тэрбум төгрөгийг 3,4 сая иргэнд хуваарилаад буй явдал юм.

Гэвч үүнийг хувьцаа гэж нэрлэхгүй байх хэд хэдэн шалтгаан бий.

Тухайлбал, хувьцааг өвлүүлэх, худалдах, барьцаалах гэх мэтээр иргэн өөрийн хөрөнгө гэж үзэн захиран зарцуулдаг. Тэгвэл одоогийн байдлаар эдгээр эрхүүд үүсээгүй байгаа учраас хувьцааны шалгуурт нийцэхгүй байгаа юм.

Гэсэн хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар тогтоолын төслийг энэ цаг үед хэлэцэж буй. Үүнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа олгохоор тусгасан. Мөн өмнө олгосон 1072 хувьцааг сургалтын төлбөрт зарцуулсан иргэд буцаагаад хувьцаагаа худалдан авах эрхийг нээх юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн 1072 хувьцааг энгийн хувьцаа руу шилжүүлэх юм. Ингэснээр иргэд 1072 хувьцаагаа өмчлөх, өвлөх, худалдан борлуулах эрхтэй болно.

  • Энгийн хувьцаа эзэмшигч ихэнхдээ тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох болон ногдол ашиг авах эрхтэй байдаг. 
  • Харин давуу эрхийн хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй боловч тогтмол хэмжээний ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс тэргүүн ээлжинд авах эрхтэй байдаг.
  • Компани Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тус хугацаанд хуримтлагдсан ашгаас ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд зарим тохиолдолд хуримтлагдсан ашгаа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд ашиглаж, ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг гаргаж болдог.
  • Харин давуу эрхийн хувьцааны хувьд компани алдагдалтай ажиллаж байсан ч ногдол ашгийг хуваарилах ёстой байдаг. Бүх компани энгийн хувьцаа гаргах үүргийг хуулиар хүлээдэг ба харин давуу эрхийн хувьцааг өөрийн сонголтоор гаргадаг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүрэнхүү
Сүрэнхүү
4 сар 8, 2024 20:06

Сонгууль дөхөхөөр өгдөг бусад үед өгөхгүй новшийн шунахай нам шүү

Зочин
Зочин
4 сар 8, 2024 22:32

Сонголтоо л зөв хий. Мөнгө биш эх орон хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 8, 2024 23:31

Ноогдол ашигаа л авмаар байна. Битгий дундаас нь идээд байдаа

Зочин 132..
Зочин 132..
4 сар 9, 2024 03:29

Энэ хэний захи�##�гаар бичих болов

Зочин
Зочин
4 сар 9, 2024 07:56

Хувьцааны мөнгө аваагүй байхад тарааж дууслаа гэж мэдээлэлээд байх юмаа

Зочин
Зочин
4 сар 9, 2024 10:03

@

Зочин
Зочин
4 сар 9, 2024 10:05

Миний хув

Ьцааны мөнгө орж ирээгүй бна хаан хандах вэ

Зочинэр хүн
Зочинэр хүн
4 сар 9, 2024 10:19

Шаа миний хөө. Хувьцаагаа бүргэлжүүлж мөнгөө төлж авсан шүү.

oogii
oogii
4 сар 10, 2024 18:39

bi 170000 avsan 86 000 iig xen avav

Холбоотой мэдээ

Back to top button