Нийгмийн

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД: Та эх орныхоо төлөө юу хийдэг вэ

Улс орны эдийн засаг, хөгжлийг нуруун дээрээ авч явдаг баялаг бүтээгч хувийн хэвшлүүд өнөөдөр Монголд олон бий. Хамгийн олон ажил олгогч, хамгийн их татвар төлдөг, бас хамгийн олон айл өрхийн төсвийг дааж явдаг байгууллага нь хувийн ААН байдаг. Тухайн ААН-үүдийн ард байдаг эрхмүүд Монголын үнэт баялаг. Тусгаар тогтнолын өдөрт зориулан цаг үе, нийгмээ манлайлж яваа баялаг бүтээгч бизнесмен эрхмүүдэээс “Та эх орныхоо төлөө юу хийдэг вэ?” гэх ганцхан асуулт асууж тэдний байр суурийг сонслоо. Салбар бүртээ түүчээлж яваа эрхмүүд өнөөгийн Монголын тусгаар тогтнолын эзэд мөн.

“Петровис” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оюунгэрэл: Петровис компани улсдаа сүүлийн арван жил 1.4 их наяд төгрөгийн татвар төлөөд байна

Манай компанийн үүсгэн байгуулж хөрөнгө оруулсан “Петроматад” компани 2005 оноос хойш газрын тосны хайгуул хийж энэ онд тодорхой нөөц илрүүлээд байна. Энэ амжилт нь Монгол Улсыг эрчим хүчний хувьд гадаад орноос хамааралтай байдлын багасгахад нөлөөлнө гэж үзэж байгаа. Анх манайх 2006 онд Монгол орныхоо нутаг дэвсгэрээс нефтийн хайгуул явуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Байгуулагдаад Лондонгийн биржид бүртгүүлэн, хувьцаа гаргаж хөрөнгө босгоод түүгээрээ сүүлийн арав гаруй жил өрөмдлөгийн ажил явуулж байна. Одоо Өвөрхангай, Баянхонгор, Дорнод зэрэг аймгуудад нарийвчилсан судалгаа, хайгуул хийж байна. Хамгийн сүүлд буюу 2019 оны сүүлээр Дорнод аймгийн нутгаас түүхий нефть олж илрүүллээ. Улс орондоо сүүлийн арван жилийн турш 1,4 их наяд төгрөгийн татвар төлсөн. Нийт 2500 гаруй хүнийг ажлын байраар ханган, цалинжуулж ажиллаж байгаа.

“Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар: Бид Монголчуудын хэрэглэдэг эмийн 40 хувийг үйлдвэрлэн хүргэдэг

Манай групп эх орондоо, ард түмэндээ зориулан импорт орлох эм эмэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төдийгүй гадаадад экспортлох зорилготойгоор анх байгуулагдаж байсан. Ямар ч байсан эхний зорилгодоо хүрчихлээ. Монголчуудын хэрэглэдэг эмийн 40 орчим хувийг бид үйлдвэрлэн хүргэдэг болоод байна. Цаашид дэлхийн зах зээлд буюу гадаадад эм эмэн бүтээгдэхүүнээ гаргах гол зорилго өвөртлөн ажиллаж байгаа. “МОНОС” буюу Монгол оюун сэтгэлгээгээр олон улсад гарна гэсэн төлөвлгөөтэй. Өнгөрсөн үедээ биш орчин үедээ түүх бүтээх гэж хичээж явна. Олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгож ирсэн. Ингэж ажилласны хүчинд Нефромон гэж бөөр хамгаалах эмээ ОХУ-д нийлүүлдэг болсон. Манай групп нийт 2000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг томоохон ажил олгогчдын нэг болсон байна. Мөн жилд 15 тэрбум төгрөгийн татварыг улс эх орондоо төлдөг.

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд: Манай компани 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна

1.Эргэн тойрондоо ажлын өндөр шаардлага тавьж, хувь хүний сахилга батыг ердийн мөрдлөгөө болгохыг зааж хэвшүүлдэг.
2.Тогтвортой экспорт/аялал жуулчлалд чиглэсэн ажлын байр, мэргэшлийг бий болгох тал дээр илүү их анхааран ажилладаг. Энэ талд дээр хөрөнгө оруулалт хийдэг.
3.Байгал болон хүрээлэн буй орчин нь хүмүүсийн сүсэг бишрэлтэй ямагт холбоотой. Мөн амьд байгал дэлхийд хог хаягдал хаяхын эсрэг байж, нөхөн сэргээлт гэх зүйлийг орхигдуулахгүй, заавал хийдэг.
Мөн манай байгууллага шууд болон шууд бусаар ниййт 2000 гаруй хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Ажил олгогч, татвар төлөгч аж ахуй нэгж юм.

“Тэсо” корпорацийн Ерөнхий захирал О.Цогтгэрэл: Импортыг угтаа халж экспортыг нэвтрүүлэх нь Монголын хувьд том алхам

Монгол залуусын чадамж, ур чадварыг олон улсын дэвшилтэт шинэ мэдлэг, техник технологиор цэнэглэхэд ямар өндөр бүтээмж гардгийг, дэлхийн тавцанд өрсөлдөх бүрэн боломжтойг Монголчууд бид олон салбарт нотлон харуулсаар байгаа. Тэсо корпораци нь 20 гаруй салбар чиглэлд 2000 гаран ажилтантай корпораци болон өргөжиж, салбар бүртээ өрсөлдөхийн тулд бус манлайлахын төлөө, экспортлохын төлөө зорьж зүтгэсэн үйл хэрэг маань эхнээсээ биелж байна. Монгол Улс маань аль хэдийн экспортлогч орон болсон. Импортыг угтаа халж экспортыг нэвтрүүлэх нь бидний хувьд ч тэр, Монгол Улсын хувьд ч тэр том алхам болж чадах юм.

Эх сурвалж: ikon.mn

“Өгөөж чихэр боов” ХХК -ийн захирал Түмэнгэрэл: Хэрэв баялаг бүтээгчид нь татвар төлөөгүй бол энэ улс орон юу ч болж хувирах байсан юм бүү мэд

Манайхан ер нь баялаг бүтээгчдээ хүртэл шүүж, буруутгахаасаа өмнө өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэр их хэцүү бэрхийг туулж, гал шуурган дундуур туучиж, амь насаа эрсдэлд оруулж зүтгэснийг нь нэг бодоод үзмээр л байгаа юм. Амар зам туулсан хүн одоогийн хөл дээрээ тогтсон бизнесменүүд дунд ер нь байхгүй дээ. Хэрэв баялаг бүтээгчид нь татвар төлөөгүй бол энэ улс орон юу ч болж хувирах байсан юм бүү мэд. Одоо ч гэсэн татвар төлөхгүй болчихвол ихэнх нь л цалингүй болох байх. Энэ мэтээр дор бүрнээ бодож үзмээр л байгаа юм.
Бид аль болон шинэ технологи, knowhow, инновацийг оруулж ирэх, тэрийгээ Монголд нутагшуулах, хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлздэг.

Эх сурвалж: Үндэсний шуудан
Eagle.mn

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өөжгий
Өөжгий

Худлаа эх орончилыг бус эдгээр бизнес эрхлэгчдээ дэмжиж шүтэж байх хэрэгтэйдээ

Kelgreelm
Kelgreelm

Achetez Cialis [url=http://apcialisle.com]cialis 5 mg[/url] Cialis 10 Mg Indicazioni Cialis Safe Generic Propecia Finasteride

LesOrdiff
LesOrdiff

Venta De Priligy En Espana http://cheapcialisir.com - Cialis Cipla Tadafil cialis 5 mg best price usa Zithromax Cost At Walmart

Холбоотой мэдээ

Back to top button