НИЙГЭМ

ФОТО: 16 нас хүрсэн 850 сурагч ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 850 сурагч “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уламжлалын дагуу дээрх ёслолыг 17 дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тангараг өргөж буй хүүхдүүдэд Үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахыг захиад “Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн түүхэн өдөр иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардаж буй сурагчдад эх орныхоо төлөө хийж бүтээх, ололт амжилт, хариуцлагыг хуваалцах бүрэн эрхт иргэн болж байгаад баяр хүргэе” гэлээ.

Эх орны ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын гарт Монгол Улсыг хөгжүүлэх боломж байгааг Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Уянга андгай өргөж буй сурагчдыг төлөөлөн индрээс хэлсэн үгэндээ онцлов.

Ийнхүү Төрийн ордны Их танхимд цугласан 850 сурагч “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч, Монгол Улсын иргэн би

Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж

Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

Бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан

Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж

Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

Их засаг, хууль ёсоо чанадлан сахиж

Үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа

Их төрийнхөө дор андгайлж байна” хэмээн андгай өргөлөө.

Сонирхуулахад, Энэ онд Монгол Улсын 42 мянга 822 иргэн 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж авсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button