ФОТО: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулан ёсчлов
Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эхийг баталгаажуулах ёслол Төрийн ордны есөн хөлт танхимд болж өнгөрлөө. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ: “Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй, сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Гэхдээ чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хоцорно. Төр улс орныг удирдах зохицуулах чадвараа алдах, эрсдэлийг дагуулах нөхцөл бүрдсэн. Улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмблэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ. Юуны түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүй сайн сайхан эрэмблэгдэх учиртай хэн ч мартаж болохгүй. Монголчууд сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ёсчилж байна. Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай” хэмээлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН




























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Que Es Kamagra [url=http://cialibuy.com]buy generic cialis online[/url] Kamagra Aus Uk Amoxicillin Dosage For Child Levitra Generika Forum
Kamagra Online Bestellen Legal Instatabs Viagra [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Comprar Cialis Online Em Farmacia Portugal Purcha
What Is Cephalexin http://cialibuy.com/#122 - cheap cialis online Plavix Online Pharmacy cialis no prescription Zithromax Family
Viagra Online Online http://buycialisuss.com - Cialis Generic Propecia Cheap generic cialis from india Alli Available In Canada