СПОРТ

О.Есүгэн Буудлагын Дэлхийн цомын тэмцээнд VIII байранд шалгарлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн болж байна.

Өчигдөр тус тэмцээний 50 метрийн гурван байрлалаас 60 сум буудах дасгалд О.Есүгэн 593 оноогоор гуравдугаар байранд шалгарч, финалд өрсөлдөх эрхтэй болжээ.

Тэгвэл дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 3x20 финалд өрсөлдсөн О.Есүгэн 406.6 оноогоор наймдугаар байранд шалгарсан бол алтан медалийг Германы тамирчин, дэлхийн гурван удаагийн аварга Анна Янссен, мөнгөн медалийг Швейцарын тамирчин, Токиогийн олимпын аварга Нина Кристен, хүрэл медалийг БНХАУ-ын тамирчин тус тус хүртжээ. 

Энэ дасгалд Г.Нандинзаяа 577 оноогоор 58-д, эрчүүдийн ангилалд Н.Баяраа 584 оноогоор 37-д, Б.Эрхэмбаяр 581 оноогоор 51-д жагссан юм.

Өнөөдөр манай тамирчдаас Э.Даваахүү, Э.Бадамгарав нар гар бууны 25 метрийн олимпын хурдны дасгалд өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button