С.Эрдэнийн хүргэний хэрэг шүүхийн шатанд царцаад уджээ

АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Энхболдын хэрэг шүүхийн шатанд царцсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Г.Энхболд Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа нэг сургуулийн захиралд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад эрх мэдлээ ашиглан нөлөөлсөн хэмээн яллагдагчаар татагдсан.
Эрүүгийн хуулийн 22.4-4, 22.5-1, 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн гэгдэж буй ч, өдгөө ч сураг чимээгүй байгаа юм.
Г.Энхболдын хувь д 2023 оны зургаадугаар сард Архангай аймгийн Хотонт сумын нутагт бусдыг зодож, эрүүл мэндийг нь хохироосон хэрэгт холбогдон, цагдаагийн байгууллагад шалгагдаж байв. Түүнд зодуулсан хүн хоёр удаа хагалгаанд орсон байхад Шүүх эмнэлгийн дүгнэлтээр "гэмтэл тогтоогдоогүй" гэж гарсанаар хэвлэлд хандаж байсан юм.
Түүнээс хоёр саоын дараа хадам аав нь түүнийг АН-ын дэд даргад зүтгүүлж байсан билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайчдаа л сонгохоо больчих
МУУ РЕЦЕДИВИСТҮҮД ЯАЖ ИНГЭЖ УЧРАХААРАА БЭР ХҮРГЭН БОЛОН ХУВИРЧ ЗАЯА НИЙЛДЭГ БАЙНАА ЧӨИГӨРИЙН ТОЙРГУУД