Нийгэм мэдээ

"Нийтийн тээврийн газарт ЭЕШ өгч буй хүүхдүүдийг үнэгүй зорчуулах хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй"

Элсэлтийн шалгалт өнөөдөр /2024.07.04/ орон даяар эхэлнэ. Долоодугаар сарын 7-нд дуусна. Энэ жил 36 мянган шалгуулагч Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Энэ өдөр ЭЕШ өгч байгаа хүүхдүүд шалгалтаасаа хоцрох тохиолдол багагүй гардаг. Өмнөх жилүүдэд сурагчдад такси болон бусад хүмүүс сайн дураараа тусалж, дэм өгч байсан. Харин энэ хэдэн өдрүүдэд тэдгээр хүүхдүүдэд ЭЕШ өгөх нөхцөлийг хангахад хэрхэн чиглэсэн талаар БҮТ-ээс тодрууллаа.

Тэрбээр, Манайх өөр байгууллагууд руу албан бичиг явуулж хамтран ажилладаг. Нийтийн тээврээр 21 аймаг 9 дүүрэгт ЭЕШ материалыг үнэ төлбөргүй тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг автобус нийтийн тээвэрт шалгалт өгч буй хүүхдүүдийн бичиг баримтыг үндэслэн тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлээсэй гэсэн хүсэлтийг нийтийн тээвэрт тавьсан боловч боломжгүй гэсэн хариултыг хоёр жил дараалан өгч байна.

УБЦТС-тай хамтран шалгалтын үед мөн шууд засалтын үед цахилгаан таслах дүүргүүдэд засвар үйлчилгээ хийлгэхгүй байх албан бичиг хүргүүлсэн. УБЦТС үүнийг хүлээж аваад жил бүр тухайн шалгалтын үед байран дахь гэрэл цахилгааныг таслахгүй байх хангах үйлчилгээ явуулж байдаг" гэлээ.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

За яршигаа 200-300 төгрөгөө төлөөд явахгүй яадгийм

Зочин
Зочин

Манай монголчууд ийм хогийн хар амиа бодсон лаларууд шүү дээ. Дэлхийн бусад орнууд Япон Солонгос Хятад зэрэг орнууд ЭЕШ өгч байгаа хүүхдүүдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилдэг юм билээ. Мөн солонгос ядон зэрэг улсад шалгалт явагдаж байгаа сургуулийн орчимд онгоц нисэх чанга этгээд дуутай машин мотоцикль явахыг хориглодог юм билээ. Тэгэхэд манай хар амиа бодогчид ийм учраас л хэзээ ч өөдлөхгүй дандаа уруудаж байгаа пм шүү дээ.

Зочин
Зочин

12жил сурсан төлбөрөө төл

Холбоотой мэдээ

Back to top button