Нутгийн өмнөд хэсгээр халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024 оны долоодугаар сарын 06-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +14...+19 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар +15....+20 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна бороо орохгүй, өдөртөө үүлшинэ дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна бороо орохгүй, өдөртөө үүлшинэ дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна бороо орохгүй, өдөртөө үүлшинэ дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.