Нийгэм мэдээ

"Төв талбайн толбыг ямар ч сайн техник арилгаж чадахгүй, ТҮК-ийн ажилчид зүлгэхээс өөр аргагүй"

ТҮК-ийн ажилтнууд төв талбайн чулуун шалыг  зүлгэж угааж байгаа бичлэг цахим орчинд тархаж олны дургүйцлийг хүргээлд байв. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны дарга Ц.Төрхүүгээс тодрууллаа.

Тэрбээр, "Энэ бол eртөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. Үүнийг хүн гараараа зүлгэж цэвэрлэхээс өөр аргагүй. Өөрийн гэрийнхээ шалыг, хивсийг угааж буй мэт сэтгэлээр төв талбайгаа цэвэрлэж суугаа ТҮК-ийн ажилчны дүр зургийг буулгасан хүнд талархмаар байна. Тэд ингэж ажилладаг.

Эрх ярьж, хааж боолоо гээд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гомдоллодог ч зам, талбайг ийм болгосон дүр зураг дараа нь угтдаг. Та бүхэн үүргээ биелүүлэх үү, eр нь боломж, сэтгэл бий юу гэж асуумаар байна.

Эдгээр толбыг л гэхэд ганцхан өдрийн дотор үүссэн. Арилгахын тулд маргааш ТҮК-ийн ажилтнууд дахиад мөлхөнө.

Төв цэнгэлдэх хүрээлэнг маш сайхан болгож засаж янзалсан. Ширхэг чулуу, асфальт нь ч олон хүний хөлс хөдөлмөр. Наадмаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгсөнгүй гэж зарим нь шүүмжилж байна. Авсан хүмүүс нь өөрт оногдсон зай талбайдаа эзний сэтгэлээр хандах болов уу, ТҮК-ийн ажилчид дахиад л мөлхөх үү.

Ажил хийж байгаа нийтийн аж ахуйн салбарынхнаа элдвээр хэлж, цалин нь нэмэгдэхэд багш, эмчээс илүү цалинтай гэж даажигнаж байсан. Ингэхийн оронд хүн бүр гадуур явахдаа гэртээ байгаа мэт сэтгэлээр хотдоо хандах сан. Бид нэг хот нэг гэр бүл" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv

TORHUU SN AJILLAJ BGAA AJ AHUICH

Холбоотой мэдээ

Back to top button