Нийгэм мэдээ
Чингис хааны хөшөө рүү зааж, танхайрсан хятад иргэнийг ₮100 мянгаар торголоо

Төв талбайд танхайрсан гэх гадаадын иргэнд 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, Сүхбаатарын талбайд танхайрсан Brandon Shane O,NEAL-д холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.07.08/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулиас:
- 5.2 дугаар зүйл.Танхайрах
- 1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
- 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
- 1.2.бусдыг өдөөн хатгаж;
- 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
- 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
- 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
archaagui yum! busad orond bol bga gazar n ochij uuchlal guilguulj bj yavuuldg yum bna lee
baga bna. hotoitol ni torgoh bsan yum
“Эзэнгүй төрийн эмгэнэл” дампуу юм даа!
Болж дээ хөөрхийг. Манай шүүхийнхэн энэнээс хөнгөн арга хэмжээ авч чадахгүй ээ. Бор хужаа шүүгч нартаа сошиалаар талархснаа илэрхийлэхээ мартав даа