Нийгэм мэдээ

Тайзан дээр танхайрсан Growl Of Clown хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарыг шалгаж эхэллээ

Жил бүр зохион байгуулагддаг “Playtime 2024” хөгжмийн наадам энэ удаа долдугаар сарын 4-7 ны хугацаанд зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөв.

Наадмын гурав дахь өдөр "Bunkr" тайзан дээр тоглолтоо хийсэн Growl Of Clown хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар үзэгчтэйгээ муудалцсан бичлэг олны дунд цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор Налайх дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Одоогийн байдлаар Налайх дүүрэгт бүртгэлд орсон. Зөрчил шалган, шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэлээ.

Өмнөх жилүүдэд тус урлагийн арга хэмжээ "Монгол шилтгээн"-нд зохион байгуулагддаг байсан бол энэ удаа Налайх дүүргийн шинэ талбайд зохиогдож, олон тайзтай болж, бүх хүнд хүртээмжтэй байснаараа онцлог зохион байгуулагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
7 сар 15, 2024 07:43

ХУУЛИА ЧАНГАЛ ТЭГЭХГҮЙ БОЛ ТЭНЭГҮҮД БҮР ТЭНЭГТЭНЭ

Холбоотой мэдээ

Back to top button