Нийгэм мэдээ

О.Алтангэрэл: ЗГ-ын бүтэц яригдаж байна, одоогоор надад сайдын санал ирээгүй

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр, "АН-аас хамтрахдаа өөрийн мөрийн хөтөлбөрт заасан есөн зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар голчлон ярилцсан. Энэ дунд шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал нь шударга ёс, авлигатай хэрхэн тэмцэх вэ талаар ярилцсан. Мөн эдгээр асуудал дээрээ хийж, хэрэгжүүлэх хөтөлбөр, санал хүсэлтээ тавьсан.

Одоо харин энэхүү хөтөлбөрийг гэрээндээ тусгаж хийж, хэрэгжүүлэх хэсэгтээ ерөнхий сайд үндсэн хуулийн бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаад шударга ёс хууль зүй дотоод хэргийн чиг үүргийг ямар хүнээр гүйцэтгүүлэх вэ, хэнийг сайдаар томилох вэ гэдгээ шийдэх ёстой. Ардчилсан намын зүгээс асуудлаа ерөнхийдөө тавьсан.

Хүмүүс ХЗЯ-ны нэрийг их гайхаж байсан. Улсын их хурын чуулган дээр ерөнхий сайдыг томилогдож байх үед УИХ гишүүн С.Эрдэнэболд Хууль зүйн яамны нэршлийг олон улсын албан нэршилтэй илүү ойртуулах санал гаргасан. Энэ санал бол олон хуульчдын санал санаанд нийцсэн хүсэлт байсан. Бид нэрээсээ эхлээд шударга ёс, хүний эрхийн мэдрэмжтэй байж ажиллах хэрэгтэй.

Хуулийн салбарт үндсэндээ гурван төрлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Манай хууль алаг байна Авлигын асуудал Хүний эрх, эрх чөлөөний асуудал энэ гурван асуудлыг л шийдвэрлэх хэрэгтэй. Мөн одоогоор засгийн газрын бүтэц яригдаж байна. Надад ямар нэгэн санал ирээгүй байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 9, 2024 12:35

НАМ биш Эх орны Эрх ашиг 1-т. Ардчилсан намын хүмүүс хөгжүүлдэг гэдэгт итгэл төрөхгүй л байна.

zochin
zochin
7 сар 9, 2024 13:42

Дандаа авилгачдыг өмгөөлж байсан хүн ийм юм ярихаар гайхаж байна. Худлаа ярилаа гээд чи цагаан хэрээ болохгүй

Зочин
Зочин
7 сар 9, 2024 15:22

Энэ насаараа хулгайч нарт үйлчилсэн хүн шүү дээ

иргэн
иргэн
7 сар 9, 2024 16:50

ЯАСАН ХЗДХЯ САЙД БОЛЧИХ ТЭХ ҮҮ? ГЭЖ ГУЙХГҮЙ БАЙНА УУ? ГУЙХ БАЙХАА ХҮЛЭЭЖ Л БАЙГААЧ ЧИ Ч ОЛОН ЖИЛ МӨРӨӨДӨЖ ИХ Л ТЭЧЬЯАДАН ТЭМЦЭЖ БАЙЖ ЭНЭ ӨНДӨРЛӨГТ ГАРЧИХЛАА ОДОО ЮУ ХҮСЭВ САЙД УУ? ЭМЯ АВАХ УУ? МӨНГӨӨ БЭЛДЭЭРЭЙ

Зочин
Зочин
7 сар 9, 2024 17:36

Хууль зүй сайд болчихоор хүндээ нямбаатарын багс долоогч сайнзориг байхад яаж барах юм бэ эхнээсээ л худ�##� хуурамч томилгоо явсан

Зочин
Зочин
7 сар 9, 2024 18:12

Боловсрол яахав дээ, дунд зэрэг.

Холбоотой мэдээ

Back to top button