Нийгэм мэдээ
Өнөөдөр үндэсний сурын харваа эхэлж, шүдлэн насны морьд уралдана

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр /2024.07.10/ эхэлж байна.
Долоодугаар сарын 10-ны хөтөлбөрийг хүргэж байна.

Тодруулбал, энэ өдөр Үндэсний сурын харвааны эхний өрөг Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж, Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болно.
Мөн Монгол улсын төрийн далбааг байнга мандуулах ёслолын үйл ажиллагаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бол Хүй долоон худагт шүдлэн насны морьд уралдана.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.