Унаач хүүхэд нь унасан тул уяач Г.Заанхүү хээр азаргаа өөрөө унаж түрүүллээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын Хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадам өнөөдөр улс орон даяар эхэлж буй.
Энэ өдрүүдэд аймаг, сумдын наадам, тэгш ойн баярууд ч тохиож байна.
Онцолбол, өнөөдөр Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадам эхэллээ. Наадмын азарганы уралдаан түрүүхэн барианд орсон бөгөөд олны анхаарлыг ихээхэн татав. Учир нь Матад сумын уяач Г.Заанхүүгийн уяж хурдлуулсан хээр азарганы унаач хүүхэд замдаа унасан юм. Иймд уяач Г.Заанхүү өөрөө унаж, хээр азаргаа түрүүллээ.
Дорнод аймгийн баяр наадамд 40 Азарга уралдсанаас :
1. Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр
2. Чулуунхороот сумын Алдарт уяач П.Гантөмөрийн хүрэн
3. Баян-Уул сумын Аймгийн алдарт Б.Эрдэнэбулганы бор
4. Матад сумын уяач Э.Доржоогийн хул
5. Хэрлэн сумын уяач М.Насанжаргалын бор тус тус хурдаллаа.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Унаач хүүүхэд нь гайгүй байгаа даа. Хүнээ малаас дор бодоогүй байгаа гэж найдахаас. Орон Нутгийн наадам ч бас эвгүй л санагддаг. Дуртай нь машинтай морь дагаж давхиад, уяачид нь унаач хүүхдээ загнаж хараагаад, хүүхэд унавал дээгүүр нь гарчихвал гээд л айдастай л харж байлаа.
Өөриин нь хүүхэд гэсэн баримжааг мэдэж хараад л өөрөө мордоо биздээ заавал муугаар хараад бодоод яахав мундаг сиирэг ухаантай монгол уяач юм байнаа
Маш хурдан зөв сэтгэлээдээ залуу минь мундаг
Шинэ маягын луйварын ганган хувилбар
Юун луйвар вэ чи бишшүү
Яасан муухай хар гутранг бодолтой хүүр вэ чи
Ямар юмны луйвар байдаг юм. Хийсэн ажлаа эцсийг нь үзэх гэсэн уяачын самбаа шүүдээ. Юмыг дандаа сөргөөр харахаа болчих хэрэгтэй бүүр хүн муулмаар байвал оронд нь өөрийгөө тавиад үз хө.
Хар санаандаа баригдчихсан эргүүнүүдэд иим л муу юм орж ирдэгдээ хурдан сэтгэж чадлаа шүү .энэ чинь л монгол ухаандаа