Нийгэм мэдээ

Фото: Хуушуурын дараалал их байна

Үндэсний их баяр наадам өнөөдөр /2024.07.11/ 11.00 цагт нээлээ.

Наадамчдад уламжлал болсон заншлуудын нэг бол Төв цэнгэлдэх хүрээлэнд зочилж, тойрч, хуушуур идэх. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнг засварлан тохижуулсан бөгөөд хүнс үйлчилгээний хэсгийг тусад нь байгуулж, ангилсан нь цэгцтэй болжээ.

Хуушуурны асар өмнө нь замбараагүй тойрч байрладаг байсан бол энэ жил нэг дор төвлөрсөн байна. Өдрөөс эхлэн Улаанбаатар хотод үргэлжлэн бороо орж байна. Борооноос хоргодох болон хуушуур идэх гэсэн хүмүүс асруудад олноор цуглажээ.

Хуушуур идэх хүмүүсийн дараалал их байгааг Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж буй манай сэтгүүлчдээс мэдээллээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
УВ иргэд
УВ иргэд

Наад хайрсан өмхий гурил битгий аваачээ малнууд юм

Холбоотой мэдээ

Back to top button